1
РОМ 12:2
Ариун Библи, 2004
АБ2004
Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин зүрх сэтгэлээ шинэчилснээр өөрчлөгдөж Бурханы хүсэл юу болохыг, тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлагтун.
对照
探索 РОМ 12:2
2
РОМ 12:1
Иймд ах дүү нар аа, өөрсдийн биеэ Бурханд тааламжит амьд, ариун тахил болгон өргөхийг Бурханы өршөөлөөр та нараас хичээнгүйлэн гуйя. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн.
探索 РОМ 12:1
3
РОМ 12:12
Найдвар дотор баярла, зовлон дотор тэвчээртэй бай, залбиралд өөрсдийгөө зориул
探索 РОМ 12:12
4
РОМ 12:21
Бузар муугаар бүү дийл, харин бузар мууг сайнаар дийлэгтүн.
探索 РОМ 12:21
5
РОМ 12:10
Ах дүүсийн хайраар бие биеэ хайрла. Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл.
探索 РОМ 12:10
6
РОМ 12:9
Хайр нь хоёр нүүргүй байг. Бузар мууг жигш, сайнаас зуурч ав.
探索 РОМ 12:9
7
РОМ 12:18
Хэрэв боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун.
探索 РОМ 12:18
8
РОМ 12:19
Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «“Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө” гэж Эзэн айлдав» гэж бичигджээ.
探索 РОМ 12:19
9
РОМ 12:11
Хичээл зүтгэлд бүү хойрго бай. Эзэнд үйлчлэн сүнс дотор шат.
探索 РОМ 12:11
10
РОМ 12:3
Учир нь надад өгөгдсөн нигүүлслээр би та нарын дунд буй хүн бүрд хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүү дээгүүр бүү бод. Харин Бурханы хүн бүрд ногдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод.
探索 РОМ 12:3
11
РОМ 12:17
Хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай.
探索 РОМ 12:17
12
РОМ 12:16
Өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодолдоо ч бүү ихэрх. Харин төлөв даруу байхыг эрхэмлэ. Өөрөө өөрийгөө мэргэн бүү болго.
探索 РОМ 12:16
13
РОМ 12:20
«Хэрэв дайсан чинь өлссөн бол түүнийг хоолло. Хэрэв тэр цангасан бол түүнд уух юм өг. Учир нь чи ингэснээрээ түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа хэрэг».
探索 РОМ 12:20
14
РОМ 12:14-15
Та нарыг хавчигч хүмүүсийг ерөө. Ерөө, харин бүү хараа. Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл.
探索 РОМ 12:14-15
15
РОМ 12:13
ариун хүмүүсийн хэрэгцээнд хандив өргө, зочломтгой бай.
探索 РОМ 12:13
16
РОМ 12:4-5
Нэг биед олон эрхтэн байдгийн адил, мөн бүх эрхтэнд ижил үйл ажиллагаа байдаггүйн адил, бид олуулаа Христ дотор нэг бие болой. Харин хүн бүр нэг нэгэндээ эрхтэн юм.
探索 РОМ 12:4-5
主页
圣经
计划
视频