1
Иохан 15:5
Ариун Библи 2013
АБ2013
Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн Миний дотор байж, Би мөн түүний дотор байна, тэр их жимс гаргана. Учир нь Надаас ангид та нар юу ч хийж чадахгүй.
موازنہ
تلاش Иохан 15:5
2
Иохан 15:4
Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно.
تلاش Иохан 15:4
3
Иохан 15:7
Та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байваас та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарт биелэх болно.
تلاش Иохан 15:7
4
Иохан 15:16
Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон. Та нарыг явж, жимс гаргаж, үр жимс чинь үүрд байгаасай гэсэндээ Би та нарыг томилсон. Ингэснээр нэрээр минь та нар Эцэгээс юу ч гуйсан Тэр та нарт өгөх юм.
تلاش Иохан 15:16
5
Иохан 15:13
Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй.
تلاش Иохан 15:13
6
Иохан 15:2
Миний дотор байгч, жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг.
تلاش Иохан 15:2
7
Иохан 15:12
Би та нарыг хайрласны адилаар та нар бие биенээ хайрлагтун. Энэ Миний тушаал.
تلاش Иохан 15:12
8
Иохан 15:8
Та нар их жимс гаргаж, Миний шавь нар болоход Эцэг минь алдаршина.
تلاش Иохан 15:8
9
Иохан 15:1
Би бол усан үзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан үзэм тариалагч билээ.
تلاش Иохан 15:1
10
Иохан 15:6
Хэн нэг нь Миний дотор эс байваас мөчир мэт хаягдаж, хувхайрна. Тэдгээр мөчрийг түүж, галд хаяж шатаана.
تلاش Иохан 15:6
11
Иохан 15:11
Миний баяр баясгалан та нарт байж, та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд үүнийг Би та нарт хэлэв.
تلاش Иохан 15:11
12
Иохан 15:10
Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, хайранд нь байдаг лугаа адил, та нар тушаалыг минь сахивал хайранд минь байх болно.
تلاش Иохан 15:10
13
Иохан 15:17
Би та нарт үүнийг тушаая. Та нар бие биенээ хайрлагтун.
تلاش Иохан 15:17
14
Иохан 15:19
Та нар ертөнцийнх байсан бол ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг.
تلاش Иохан 15:19
صفحہ اول
بائبل
مطالعاتی منصوبہ
Videos