1
РОМ 14:17-18
Ариун Библи, 2004
АБ2004
Учир нь Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал нь биш, харин Ариун Сүнс доторх зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь юм. Учир нь Христэд ийнхүү үйлчилдэг хүн Бурханд таалагдаж, хүмүүсээр сайшаагдана.
Konpare
Eksplore РОМ 14:17-18
2
РОМ 14:8
Хэрэв бид амьдарвал, Эзэний төлөө амьдардаг. Хэрэв бид үхвэл Эзэний төлөө үхдэг. Тиймээс амьдрах ч бай, үхэх ч бай бид Эзэнийх.
Eksplore РОМ 14:8
3
РОМ 14:19
Тиймд амар тайванг тогтоодог болон бие биеэ босгон байгуулдаг зүйлсийн хойноос мөшгөцгөөе.
Eksplore РОМ 14:19
4
РОМ 14:13
Иймд цаашид бид бие биеэ шүүхээ больё. Харин ч та нар ах дүүдээ бүдрүүлэх чулуу, эсвэл саад тотгор тавихгүй байя гэж шийдэгтүн.
Eksplore РОМ 14:13
5
РОМ 14:11-12
Учир нь «“Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Миний өмнө өвдөг бүхэн сөгдөх болно, Хэл бүхэн Бурханд өчил өргөх болно” гэж Эзэн айлдаж байна» гэж бичигдсэн юм. Тиймээс бидний хүн бүр өөрийнхөө тайланг Бурханд өгөх болно.
Eksplore РОМ 14:11-12
6
РОМ 14:1
Итгэлээр сул нэгнээ хүлээж ав. Ингэхдээ түүний бодол санааных нь талаар бүү зарга хий.
Eksplore РОМ 14:1
7
РОМ 14:4
Бусдын боолыг шүүгч та хэн бэ? Тэр өөрийнхөө эзний өмнө зогсдог эсвэл унадаг. Эзэн түүнийг босгох чадалтай учир тэр зогсох болно.
Eksplore РОМ 14:4
Akèy
Bib
Plan yo
Videyo