1
Гэтлэл 20:2-3
Ариун Библи 2013
АБ2013
—Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан. Чи Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй.
Σύγκριση
Διαβάστε Гэтлэл 20:2-3
2
Гэтлэл 20:4-5
Өөртөө зориулан шүтээн бас дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан дахь ямар нэг дүрсийг бүү хий. Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. Учир нь чиний Бурхан ЭЗЭН хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцийн шийтгэлийг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл Би буулгадаг.
Διαβάστε Гэтлэл 20:4-5
3
Гэтлэл 20:12
Эцэг эхээ хүндэл. Тэгвэл Бурхан ЭЗЭНээс чинь чамд өгсөн газар дээр чи урт насална.
Διαβάστε Гэтлэл 20:12
4
Гэтлэл 20:8
Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь.
Διαβάστε Гэтлэл 20:8
5
Гэтлэл 20:7
Чи Бурхан ЭЗЭНийхээ нэрийг хуурмаг хоосонд бүү дурд. Учир нь нэрийг нь хуурмаг хоосонд дурдагчийг ЭЗЭН шийтгэлгүй эс орхино.
Διαβάστε Гэтлэл 20:7
6
Гэтлэл 20:9-10
Чи зургаан өдөр хөдөлмөрлөж бүх ажилаа хий. Харин долоо дахь өдөр нь Бурхан ЭЗЭНий чинь Амралт тул чи ямар ч ажил бүү хий. Чи, чиний хүү, чиний охин, чиний зарц, чиний шивэгчин, чиний мал бас танайд байгаа ирмэл хүн ч мөн адил.
Διαβάστε Гэтлэл 20:9-10
7
Гэтлэл 20:17
Чи хөршийнхөө гэр оронд бүү шуна. Чи хөршийнхөө эхнэрт бүү санаарх, хөршийнхөө зарц, шивэгчин, үхэр, илжгэнд нь, хөршийнхөө юунд нь ч бүү шунахайр гэв.
Διαβάστε Гэтлэл 20:17
8
Гэтлэл 20:16
Чи хөршийнхөө эсрэг худал хуурмаг гэрчлэл бүү хий.
Διαβάστε Гэтлэл 20:16
9
Гэтлэл 20:14
Чи бүү завхайр.
Διαβάστε Гэтлэл 20:14
10
Гэтлэл 20:13
Чи хүн бүү ал.
Διαβάστε Гэтлэл 20:13
11
Гэтлэл 20:15
Чи бүү хулгайл.
Διαβάστε Гэтлэл 20:15
Αρχική
Αγία Γραφή
Σχέδια
Βίντεο