FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

БУРХАНЫ ТОГЛОЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Лоуэлл Бернс
Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр
нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх
төлөвлөгөөнүүд юм гэж ЭЗЭН тунхаглаж байна.
— Иеремиа 29:11
Дасгалжуулагчдын хувьд тамирчдаа (эсвэл багаа) амжилт өөд чиглүүлж, зорилгодоо
хүрэхэд нь туслах хамгийн сайн арга бол сахилга бат, бэлтгэл, тоглолтын төлөвлөгөө
гурав юм. Зорилгодоо хүрэхийн тулд энэ гурвыг хийх хэрэгтэй гэдгээ дасгалжуулагчид
мэддэг. Тоглолтын төлөвлөгөө гэдэг нь өрсөлдөгчийнхөө сул тал дээр давуу талаа ашиглах
гэсэн үг юм. Тоглолтын сайн төлөвлөгөө бол заавал байх ёстой зүйл. Харин тоглолтын
буруу төлөвлөгөөтэй байх юм уу, энгийн алдаа гаргаснаасаа болж бид ихэнхдээ хожигддог.
Амьдрал бол өрсөлдөөн юм. Бид өдөр бүр амжилтад хүрэх боломж олгодог, саад
бэрхшээлийг даван туулдаг. Бид өдөр тутмын амьдралдаа зориулан тоглолтын төлөвлөгөө
зохиодог. Бид давуу болон сул талуудаа, өрсөлдөгчөө (Сатан) мэдэж, дасгалжуулагчаа (Есүс
Христ) сонсож, маш их бэлтгэл хийн, Христийг мэдэх зорилгодоо хүрэхийн тулд сахилга
баттай байх ёстой.
Өсвөр насандаа би дээд сургууль төгсөж, өндөр орлого олдог гайхалтай ажилтай
болохыг чухалчилдаг байсан бөгөөд үүндээ хүрэх төлөвлөгөөтэй байсан. Миний тоглолтын
төлөвлөгөө бол хорин таван насандаа бүгдийг биелүүлэх байв. Би багш, дасгалжуулагчаар
төгссөн. Тэгээд гучин жил багш, дасгалжуулагч хийн, хорин найман жил FCA-г удирдаж
байгаад тэтгэвэртээ гарлаа. Хаалгаар гарахдаа би өөрөөсөө “Би юу амжуулав?” гэж асуухад
анх гаргаж байсан тоглолтын төлөвлөгөө маань бүтэлгүйтсэн мэт санагдсан. Гэтэл маш тод
нэгэн хоолой FCA гэж хэлэв. Би зогтусаад харахад, миний дэргэд хэн ч байсангүй. Тэр
агшинд би “Энэ бол миний амьдралд зориулсан Бурханы тоглолтын төлөвлөгөө юм байна”
гэдгийг ойлгов. Түүний төлөвлөгөөний дагуу би амжилтад хүрсэн гэдгээ ойлгосон юм.
Хэрэв бид Христийг хайрлаж, дагавал ялалтад хүрч чадна! Бид Бурхантай нэгдэж,
амьдралдаа Түүний “тоглолтын төлөвлөгөө” -г сонсох хэрэгтэй.
1.Та амжилтыг хэрхэн тодорхойлох вэ?
2.Тэр амжилтад хүрэхийн тулд ямар тоглолтын төлөвлөгөө гаргах вэ?
3.Төлөвлөгөөгөө хэрхэн биелүүлж байна гэж бодож байна вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 139: 6; 1 Коринт 9: 24–27; 5: 7-9; Филиппой 3: 12–14
Аав аа, бидэнд өгсөн бүх ерөөлд тань талархаж байна. Таны төлөвлөгөөг эрэн хайж,
Таны дуудлагад дуулгавартай байх хүч чадал, зоригийг бидэнд өгөөч. Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

Romans: The Glory of the Gospel

BEMA Liturgy I — Part C

The Journey of Prayer

Connect With God Through Reformation | 7-Day Devotional

Revelation | Reading Plan + Study Questions

Journey Through Genesis 1-11

Loving Well in Community

Pray With Purpose: 3 Days of Collect Prayer

Go
