1
Иохан 14:27
Ариун Библи 2013
АБ2013
Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ.
Compare
Иохан 14:27ਪੜਚੋਲ ਕਰੋ
2
Иохан 14:6
Есүс —Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.
Иохан 14:6ਪੜਚੋਲ ਕਰੋ
3
Иохан 14:1
Зүрхээ бүү шаналга, Бурханд итгэ, мөн Надад итгэ.
Иохан 14:1ਪੜਚੋਲ ਕਰੋ
4
Иохан 14:26
Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно.
Иохан 14:26ਪੜਚੋਲ ਕਰੋ
5
Иохан 14:21
Миний тушаалуудыг хүлээн авч сахигч нь Намайг хайрлагч мөн. Намайг хайрлагч нь Эцэгт минь хайрлагдана. Би ч түүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ.
Иохан 14:21ਪੜਚੋਲ ਕਰੋ
6
Иохан 14:16-17
Би Эцэгээс гуйхад Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна. Тэр бол үнэний Сүнс бөгөөд Түүнийг харахгүй мэдэхгүйгээсээ болж ертөнц Түүнийг хүлээн авч чадахгүй. Тэр та нартай хамт байх бөгөөд та нарын дотор байх тул та нар Түүнийг мэднэ.
Иохан 14:16-17ਪੜਚੋਲ ਕਰੋ
7
Иохан 14:13-14
Та нар нэрээр минь юу ч гуйсан, Эцэг Хүүгээр алдаршуулагдахын тулд Би түүнийг үйлдэнэ. Та нар нэрээр минь юм гуйвал Би түүнийг чинь үйлдэнэ.
Иохан 14:13-14ਪੜਚੋਲ ਕਰੋ
8
Иохан 14:15
Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь.
Иохан 14:15ਪੜਚੋਲ ਕਰੋ
9
Иохан 14:2
Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна.
Иохан 14:2ਪੜਚੋਲ ਕਰੋ
10
Иохан 14:3
Би явж, та нарт орон байр бэлдчихвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно.
Иохан 14:3ਪੜਚੋਲ ਕਰੋ
11
Иохан 14:5
Томас Түүнд —Эзэн, Таны хаашаа явахыг бид мэдэхгүй. Бид тэр замыг яаж мэдэх вэ? гэсэнд
Иохан 14:5ਪੜਚੋਲ ਕਰੋ
Home
ਬਾਈਬਲ
Plans
ਵੀਡੀਓ