1
Матай 16:24
Ариун Библи 2013
АБ2013
Тэгээд Есүс шавь нартаа —Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага.
ႏွိုင္းယွဥ္
Матай 16:24ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
2
Матай 16:18
Би мөн чамд хэлье. Чи Петр. Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй.
Матай 16:18ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
3
Матай 16:19
Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно гээд
Матай 16:19ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
4
Матай 16:25
Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ олно.
Матай 16:25ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
5
Матай 16:26
Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд тэр юугаа өгөх билээ?
Матай 16:26ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
6
Матай 16:15-16
Тэр —Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэсэнд Симон Петр —Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв.
Матай 16:15-16ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
7
Матай 16:17
Есүс түүнд хариуд нь —Ионагийн хүү Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Эцэг минь илчилсэн юм.
Матай 16:17ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
ပင္မစာမ်က္ႏွာ
သမၼာက်မ္းစာ
အစီအစဥ္မ်ား
ဗီဒီယိုမ်ား