1
Эхлэл 22:14
Ариун Библи 2013
АБ2013
Тэгээд Абрахам тэр газрыг “ЭЗЭН хангана” гэж нэрлэсэн учир хүмүүс өнөөг хүртэл “ЭЗЭНий ууланд хангагдах болно” гэж хэлдэг болжээ.
ႏွိုင္းယွဥ္
Эхлэл 22:14ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
2
Эхлэл 22:2
Бурхан —Чи цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Мориа гэдэг газар уруу яв. Тэнд түүнийг шатаалт тахил болгон Миний чамд зааж өгөх тэр нэг уулан дээр тахин шатаагтун гэв.
Эхлэл 22:2ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
3
Эхлэл 22:12
Тэнгэрэлч —Хөвгүүний эсрэг гар бүү далай! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ гэв.
Эхлэл 22:12ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
4
Эхлэл 22:8
Абрахам —Хүү минь, шатаалт тахилдаа зориулж Бурхан хургаар хангана гээд хоёул хамт явжээ.
Эхлэл 22:8ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
5
Эхлэл 22:17-18
Би үнэхээр чамайг ерөөж, үр удмыг чинь тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Үр удам чинь дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэх болно. Чи Миний үгийг дуулгавартай дагасан учир үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөх болно” гэв.
Эхлэл 22:17-18ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
6
Эхлэл 22:1
Үүний дараа Бурхан, Абрахамыг сорьж, түүнд —Абрахам аа! гэсэнд Абрахам —Харагтун, би энд байна гэжээ.
Эхлэл 22:1ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
7
Эхлэл 22:11
Тэгтэл тэнгэрээс ЭЗЭНий тэнгэрэлч —Абрахам аа, Абрахам аа! гэж түүнийг дуудсанд —Харагтун, би энд байна гэв.
Эхлэл 22:11ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
8
Эхлэл 22:15-16
Тэнгэрээс ЭЗЭНий тэнгэрэлч, Абрахамыг хоёр дахиа дуудаж — ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийнхүү үйлдэж, хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй учир Би Өөрөөрөө тангараглаж байна.
Эхлэл 22:15-16ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
9
Эхлэл 22:9
Бурханы айлдсан тэр газарт тэд хүрч ирээд, Абрахам тэнд тахилын ширээ босгож мод өрж тавиад, хүү Исаакаа хүлж тахилын ширээн дээрх модон дээр тавив.
Эхлэл 22:9ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
ပင္မစာမ်က္ႏွာ
သမၼာက်မ္းစာ
အစီအစဥ္မ်ား
ဗီဒီယိုမ်ား