Бурханы хүсэх аав болох ньЗагвар

Becoming The Father God Wants You To Be

5-с 4 дахь өдөр

 

Зөв үлгэр жишээ

Зөв стратегийг боловсруулах үедээ Тэнгэрлэг Эцэгээ дуурай. Бурхан гэж Хэн болохыг хүүхдүүддээ харуул тэгснээрээ тэд ч бас тан шиг Бурханыг таньж мэдэхийг хүсэх болно.

Бурхан бол хайр. Тиймээ, Тэр хүүхдүүдээ дуулгавартай бай гэж тушаадаг бас найддаг хэдий ч Тэр мөн нигүүлсэл, өршөөл, уучлалыг үнэ төлбөргүйгээр сунгадаг. Тэр хүүхдүүдээ дагалдуулж байх үедээ ч хүртэл мөнхийн үзэл санаагаар, тэвчээр хайраар үүнийг үйлддэг.

Хүүхдүүддээ та ч мөн ийнхүү үйлдэгтүн. Тэд таныг хараал Бурханд найдах, Түүнийг өөрсдийнхөө Тэнгэрлэг Эцэг болгох нь амархан болохыг олж мэдэх болно.

 

  • Хүүхдүүд тань таниас эмээдэг үү эсвэл тантай хамт байхдаа аюулгүй мэдрэмжтэй байдаг уу?
  • Энэ нь ямар өөрчлөлт авч ирдэг вэ?
  • Алдаа гаргах үедээ Бурхан таныг уучилна гэдэгт та итгэлтэй байдаг уу?
  • Тэд алдаа гаргах үед нь та уучилна гэдэгтээ итгэлтэй байдаг уу?
  • Та хүүхдүүдээ Бурханы зорилгоор хүмүүжүүлдэг үү эсвэл өөрийнхөө зорилгын дагуу хүмүүжүүлдэг үү? Энэ нь ямар өөрчлөлтийг авч ирдэг вэ?
  • Хүүхдүүдээ хэрхэн хайрладаг тань Бурханыг алдаршуулдаг уу эсвэл Тэр Хэн болохыг тэдэнд харуулдаг уу?

 

Ефес 5:1, 1 Иохан 4:8, 1 Коринт 13:4-7, Сургаалт үгс 23:26-г унш.

Энэ төлөвлөгөөний тухай

Becoming The Father God Wants You To Be

Төрөх үеийн тухайн нөхцөл байдлаас үл хамааран үр хүүхэд бол Эзэнээс ирэх өв, шагнал болой (Дуулал 127:3). Хэрэв та үр хүүхэдтэй бол, Бурханд талархаж бас өнөөг хүртэл ямар сонголт хийснээсээ үл хамааран, үр хүүхдүүдийнхээ амьдралд Эзэнийг гэрчлэн харуулахуйц, бодит үлгэр жишээ байхаар таныг ямар эцэг хүн байлгахаар Бурхан хүсэж буй тэр л эцэг байх шийдвэрийг та яг одоо гаргаарай.  Сайн эцэг хүн байна гэдэг бол таны бодож байгаа шиг тийм ч хүнд, хэцүү зүйл биш шүү!  Таны хийх зүйл бол ердөө л хүүхдүүдээ Тэнгэрлэг Эцэг тань таныг хэрхэн хайрладагчлан хайрлах юм.

More

Энэхүү төлөвлөгөөг унших боломж олгосон Оклахамагийн Баптист Женерал Конвэншёнд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.menrewired.com -с үзнэ үү