Уян хатан элементүүд нь цаг хугацаа болон хүчин чармайлтыг тань хэмнэнэ. Элементүүдтэй хослуулан шинэ үйл явдлуудыг сууриас нь эхэл. Эсвэл одоо идэвхитэй байгаа Үйл явдлуудыг дахин ашиглах, шаардлагатай бол өөрчлөх боломжтой. Одоо идэвхитэй байгаа Үйл явдлуудыг хуулж, тэдгээрийг огт өөр төрлийн цугларалтад тохируулан өөрчлөх ч боломжтой. Үүнийхээ явцад, Урьдчилан харах нь таны Үйл явдлын агуулгыг оролцогчийнхтой яг адилхан харах боломжийг олгоно.
Тойм, гол санаануд, ярилцах асуултууд…таны оролцогчиддоо хүргэх санааг тэдэнд дагахад нь туслахуйц текстийг тухайн үйл явдал болж байх үед тэдэнтэй хуваалц.
Библи Апп дээрх 2400+ орчуулгууд, 1600+ хэлнүүдийн холбоосуудын хамтаар хүссэн газартаа сургаалиа харагдахаар байрлуул — хуулбарлах эсвэл буулгах ямар ч шаардлагагүй.
Сонсогчиддоо долоо хоногийн турш Бурханы Үгээр үргэлжлүүлэн амьдрахад нь туслах үүднээс зааж байгаа утга санаатай чинь хамааралтай Библийн тойм болон Сүсэглэлтэй холбоорой.
Онлайнаар өргөл өгөх, сайн дурынхнаар бүртгүүлэх, эсвэл сүмийн вэб хуудсанд ганц л товшилтоор хүрэх боломжийг оролцогчиддоо олго. Аливаа гадны сайтын холбоосыг шууд өөрийн Үйл явдлын дотор оруул.
Үйл явдлаа графикийн тусламжтайгаар амьдралд ойр авчир: цуврал зураг, фото зурагнууд, эшлэлийн зурагнууд гэх мэт. Оролцогчид үйл явдлын тань зургийг сошиал мэдээллийн хэрэгслээрээ түвэггүй тарааж таны мессежийг олонд түгээх боломжтой.
Цаг хугацаа шаардсан, чухал мэдээллүүдээ бүгдийг нь хялбархан түгээ: сүмийн мэдээ, үйл явдлуудын календарь, хөтөлбөрүүд, хичээлүүд, сайн дураар туслах болон үйлчлэлүүдийн боломжууд гэх мэт олон зүйлс.
Таны Үйл явдал хаана, хэзээ явагдаж байгааг хүмүүст мэдэгд — Өөр өөр байрлалуудад болон өөр өөр цагуудад болж буй үйл явдлуудын хувьд ч энэ нь боломжтой.
Цаг хугацаа болон хүч чармайлтаа хэмнэ. Шаардлагатай мэдээллийг шинэчилэх замаар идэвхитэй буй Үйл явдлуудыг хуулбарлан шинэ үйл явдлуудыг богино хугацаанд бий болго.
Хэвлэл дээр мөнгөө хэмнэж мөн цаас хэмнэ…үүний хажуугаар 200 сая гаруй суулгацтай платформ дээрх хүмүүст хүр.
"YouVersion-ийг үйлчлэлдээ ашиглах болсондоо бид үнэхээр баяртай байна, ялангуяа Үйл явдлын хэсэг нь долоо хоног бүрийн сургаалийн тэмдэглэлүүд болон сэтгэгдлүүдийг оруулах боломжийг бидэнд олгодог. Сүмийнхэн маань тэмдэглэлээ хялбархан харах, хуваалцах бас хадгалах боломжтой болсондоо үнэхээр талархалтай байгаа. Хэвлэмэл материалыг орлуулснаараа бид хэдэн мянган долларыг өөр бусад үйлчлэлийн хэрэгцээнд зарцуулах боломжтой болсон!"
Pastor Bill White
Christ Journey Church
"YouVersion-ны Үйл явдлууд бол манай сүмийн гэр бүлийн үнэ цэнэтэй эх сурвалж юм. Сүмийнхэн маань сургаалийн явцад тэмдэглэл болон Бичээсийн хамтаар тухайн сургаалийг сонсох чадвар нь хүчирхэг оролцоо болон үр нөлөөг бий болгодог. "
Pastor Herbert Cooper
People’s Church
"Үйл явдлуудыг чуулганыхаа бүхий л цуглаанд бид хэрэглэдэг, энэ нь оролцогчдод сургаал номлогчийн тэмдэглэл болон Бичээсүүдийг гар дээрээсээ харах боломжийг олгодог. Үйл явдлууд нь хэдэн мянган хэвлэлийн цаасыг маань хэмнэсэн! Үйл явдлыг шинээр үүсгэх нь итгэхийн аргагүй амархан бөгөөд энэ нь бидний хүссэн яг тэр мөчид ямагт нийтийн хүртээл болдог."
Cindy Beall
Leading and Loving It
Director of Equip
A revolution in Bible engagement is taking place within our lifetimes. Installed on more than 220 million unique devices so far (and counting), the Bible App is helping people in every country on earth connect more with God’s Word. And now, through Events, we’re happy to offer the reach of that platform to you.
10 минутаас бага хугацаанд Библи Апп дээр хуваалцах анхны Үйл явдлаа бэлэн болго. Таньд Mac эсвэл PC болон үнэгүй YouVersion данс байхад л хангалттай юм.