ИОХАН 12:20-32

ИОХАН 12:20-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

Баяраар Бурханд мөргөхөөр ирсэн хүмүүсийн дунд хэдэн Грек хүн байлаа. Тэд Галилын Бетсайдын Филип уруу очиж, түүнээс —Эзэнтэн, бид Есүсийг хармаар байна гэж гуйсанд Филип явж Андрейд хэлэв. Андрей, Филип нар явж Есүст дуулгав. Есүс тэдэнд —Хүний Хүүгийн алдарших цаг нь ирлээ. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв улаан буудайн үр газар унаад үхэхгүй бол тэр ганцаараа үлдэнэ. Харин хэрвээ тэр үхвэл олон үр бий болгоно. Өөрийн амийг хайрлагч хүн түүнийгээ алдана. Энэ ертөнцөд өөрийн амийг үзэн яддаг хүн түүнийгээ мөнх аминд хүртэл хамгаалах болно. Хэрэв Надад үйлчлэх хүн байвал, Намайг дага. Хаана Би байна, тэнд бас Миний зарц байх болно. Хэрэв хүн Надад үйлчилбэл, тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ. Одоо сэтгэл минь шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? “Аав аа, энэ цагаас Намайг авраач” гэх үү? Гэвч Би энэ зорилгын төлөө энэ цагт л ирсэн. Аав аа, нэрээ алдаршуулаач гэв. Тэгтэл тэнгэрээс —Би нэрээ алдаршуулсан. Дахин алдаршуулна гэсэн дуу гарлаа. Тэнд зогсож байсан хүмүүс үүнийг сонсоод —Тэнгэр дуугарлаа гэхэд зарим нь —Тэнгэр элч Түүнтэй ярилаа гэцгээв. Есүс —Энэ дуу Миний төлөө биш, харин та нарын төлөө гарсан. Одоо энэ ертөнц шүүгдэх гэж байна. Одоо энэ ертөнцийн захирагч зайлуулагдах болно. Хэрэв Би газраас өргөгдвөл, бүх хүнийг Өөртөө татна хэмээн айлдлаа.

Хуваалцах
ИОХАН 12 унших

ИОХАН 12:20-32 Ариун Библи 2013 (АБ2013)

Баяраар мөргөл хийхээр ирэгсдийн дунд хэдэн грек байлаа. Тэд Галилын Бетсайдын Филип дээр очиж, түүнээс —Эзэн, бид Есүсийг хармаар байна гэж гуйсанд Филип явж, Андрейд хэлэв. Андрей, Филип нар явж Есүст дуулгав. Есүс тэдэнд —Хүний Хүүгийн алдарших цаг ирлээ. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Буудайн үр газар эс унан, эс үхвээс тэр ганцаараа үлдэнэ. Харин тэр үхвээс олон үр гаргана. Амиа хайрлагч нь түүнийгээ алдана. Энэ ертөнцөд амиа үзэн ядагч нь түүнийгээ мөнх аминд хүртэл хадгална. Надад үйлчлэх нь Намайг дага. Би хаана байна, Миний зарц бас тэнд байх болно. Надад үйлчилбэл тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ. Сэтгэл минь одоо шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? “Аав аа, Намайг энэ цагаас авраач” гэх үү? Гэвч үүний л төлөө Би энэ цагт ирсэн. Аав аа, нэрээ алдаршуулаач гэв. Тэгтэл тэнгэрээс —Би нэрээ алдаршуулсан, дахин алдаршуулна гэх дуун гарлаа. Тэнд зогсож байсан хүмүүс үүнийг сонсоод —Тэнгэр дуугарлаа гэхэд зарим нь —Тэнгэрэлч Түүнтэй ярилаа гэцгээв. Есүс хариулан —Энэ дуу Миний төлөө биш, харин та нарын төлөө гарсан. Одоо энэ ертөнц шүүгдэх гэж байна. Одоо энэ ертөнцийн захирагч зайлуулагдах болно. Би газраас өргөгдвөл бүх хүнийг Өөртөө татна гэж айлдлаа.

Хуваалцах
ИОХАН 12 унших