ҮЙЛС 8:26-29
ҮЙЛС 8:26-29 Ариун Библи, 2004 (АБ2004)
Харин Эзэний тэнгэр элч Филипт —Босогтун. Иерусалимаас Газ уруу урууддаг замаар урагш яв гэлээ. (Энэ нь цөлийн зам) Тэр ч босоод явав. Тэгтэл тэнд Етиопын хатан хаан Кандакийн бүх сан хөмрөгийг хариуцагч Етиопын тайган амбан Иерусалимд мөргөл үйлдэхээр ирээд, буцан явж байжээ. Тэр буцах замдаа тэргэндээ эш үзүүлэгч Исаиагийн номыг уншиж явав. Сүнс Филипт хандаж —Тэр тэргийг гүйцэн оч гэв.
ҮЙЛС 8:26-29 Ариун Библи 2013 (АБ2013)
Харин Эзэний тэнгэрэлч, Филипт —Босогтун. Иерусалимаас Газ уруу урууддаг замаар урагш яв гэлээ. (Энэ нь цөлийн зам) Тэр ч босоод явав. Тэгтэл харагтун, Етиопын хатан хаан Кандакийн бүх сан хөмрөгийг хариуцагч Етиопын тайган амбан Иерусалимд мөргөл үйлдэхээр ирээд, буцан явж байжээ. Тэр тэргэндээ суун, эш үзүүлэгч Исаиаг уншиж явав. Филипт Сүнс —Тэр тэргийг гүйцэн оч гэв.