СОЛОМОНЫ ДУУН 3

3
Сүйт бүсгүй
1—Шөнөөс шөнөд би сэтгэлийнхээ дурлалт хүнээ орон дотроо хайна.
Түүнийгээ би хайсан боловч олсонгүй.
2“Одоо би босож, хотоор явъя.
Гудамж болон талбайгаар хэрэн,
би сэтгэлийнхээ дурлалт түүнийгээ хайх учиртай”.
Түүнийгээ би хайсан боловч олсонгүй.
3Хотыг тойрдог харуулууд намайг оллоо.
“Сэтгэлийн минь дурлалт түүнийг та нар харав уу?” гэж би асуулаа.
4Тэднийг орхиод,
удахгүй сэтгэлийнхээ дурлалт түүнийгээ би оллоо.
Эхийнхээ гэрт түүнийг авчран, намайг олж тээсэн эхийнхээ өрөөнд оруултлаа би түүнээс зууран явуулсангүй.
Болзоот залуу
5Иерусалимын охид оо,
хээрийн зээр болон марлаар би та нарт тушаая.
Тааламжтай болтол хайрыг минь та нар бүү өдөөн, бүү сэрээгтүн.
Найзууд
6Мирр утлага, наймаачны бүх үнэрт энгэсгийг анхилуулан утаан багана мэт
цөлөөс ирж яваа энэ юу вэ?
7Харагтун, энэ нь Соломоны нүүдлийн тэрэг агаад
Израилийн хүчирхэг эрчүүдээс жаран хүчирхэг эр түүнийг хүрээлэн байна.
8Тэд бүгдээр илд агссан агаад тулаанд мэргэшсэн билээ.
Шөнийн айдсаас тэд хамгаалан хүн бүр хажуудаа илдтэй аж.
9Соломон хаан Ливаны дүнз модоор өөртөө жууз тэрэг хийсэн билээ.
10Тэрээр дамнуургуудыг нь мөнгөөр,
түшлэгийг нь алтаар,
суудлыг нь нил ягаан бөсөөр хийсэн бөгөөд
доторхыг нь Иерусалимын охид үзэмжтэйгээр доторлосон байв.
11Сионы охид оо, гарч ирэн,
хуримынх нь өдөр буюу түүний зүрхний баяр баяслын өдөр Соломон хааныг эхийнх нь түүнд залсан титэмтэй байхыг нь үзэгтүн.

Одоогоор Сонгогдсон:

СОЛОМОНЫ ДУУН 3: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна