РОМ 16

16
1Кенхрей дахь чуулганы үйлчлэгч болох бидний эгч Фойбег би та нарт сайшааж байна. 2Ариун хүмүүст зохих ёсоор түүнийг Эзэн дотор хүлээн авч, та нарын хэрэг байж болох аливаа юманд нь түүнд туслаарай. Учир нь тэр өөрөө олон хүнд, мөн надад ч тусалж байсан.
3Христ Есүс дотор надтай хамтран зүтгэгч Приска, Акул нарт мэнд хүргээрэй. 4Тэд миний амийн төлөө өөрсдийгөө үхлийн аюулд оруулсан билээ. Тэдэнд ганц би ч биш, мөн харь үндэстнүүдийн бүх чуулган талархдаг билээ. 5Тэдний гэрийн чуулганд болон мөн Христэд эргэсэн Азийн анхны хүн болох миний хайрт Епайнетад мэнд хүргээрэй. 6Та нарын төлөө шаргуу ажилласан Мариад мэнд хүргээрэй. 7Миний садан, надтай хамт хоригдол байсан Андроник, Иуни нарт мэнд хүргээрэй. Тэд элч нарын дунд нэр цуутай нь бөгөөд надаас ч өмнө Христийн дотор байсан юм. 8Эзэн доторх миний хайрт Амплиатад мэнд хүргээрэй. 9Христ доторх бидэнтэй хамтран зүтгэгч Урбан, миний хайрт Стах нарт мэнд хүргээрэй. 10Христ дотор сайшаагдсан Апелд мэнд хүргээрэй. Аристобулын гэрийнхэнд мэнд хүргээрэй. 11Миний садан Херодионд мэнд хүргээрэй. Эзэн дотор байгч Наркиссын гэрийнхэнд мэнд хүргээрэй. 12Эзэн дотор ажиллагч Труфайна болон Труфоса нарт мэнд хүргээрэй. Эзэн дотор шаргуу ажилласан хайрт Персист мэнд хүргээрэй. 13Эзэн дотор сонгогдсон Руфт мэнд хүргээрэй. Миний ээж болох түүний ээжид мэнд хүргээрэй. 14Асункрит, Флегон, Хермес, Патроб болон Хермас нарт болон тэдэнтэй хамт байгаа ах дүүст мэнд хүргээрэй. 15Филолог болон Иулиа, Нере болон түүний эмэгтэй дүү, мөн Олумп болон тэдэнтэй хамт байгч бүх ариун хүмүүст мэнд хүргээрэй. 16Бие биедээ ариун үнсэлтээр мэнд хүргээрэй. Христийн бүх чуулган та нарт мэнд хүргэж байна.
17Ах дүү нар аа, та нарын сурсан сургаалын эсрэг хэрүүл маргаан, саад тотгор гаргагч хүмүүсээс сэрэмжлэхийг би ятгаж байна. Тэднээс холдогтун. 18Учир нь тийм хүмүүс бидний Эзэн Христэд биш, харин өөрсдийн ходоодондоо боолчлогддог. Тэд ялдам, зусар үг яриагаараа гэнэн хүмүүсийн зүрхийг мэхэлдэг. 19Та нарын дуулгавартай байдал бүгдэд дуулдсан юм. Тиймээс би та нарын талаар баярладаг. Гэхдээ та нарыг сайнд мэргэн, харин бузар мууд гэмгүй байгаасай гэж би хүсэж байна. 20Амар амгалангийн Бурхан та нарын хөл дор Сатаныг удахгүй бяцална. Бидний Эзэн Есүсийн нигүүлсэл та нартай хамт байх болтугай.
21Надтай хамтран зүтгэгч Тимот, мөн миний садан болох Луки, Иасон болон Сосипатр нар та нарт мэнд хүргэж байна. 22Энэхүү захиаг бичиж буй Терт би та нарт Эзэн дотор мэнд хүргэе. 23Намайг болон бүх чуулганы зочлогч гэрийн эзэн Гай та нарт мэнд хүргэж байна. Хотын сан хөмрөгийн нярав Ераст, дүү Куарт нар та нарт мэнд хүргэж байна. 24[Бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та бүгдтэй хамт байх болтугай. Амен.]
25Бурхан миний сайн мэдээг болон Есүс Христийг тунхагласнаар дамжуулан өнө эртний турш нууцлагдаж байсан нууцыг илчилж та нарыг бат бэх болгоно. 26Тэр нууц нь эдүгээ илэрхий болж мөнх Бурханы тушаалын дагуу эш үзүүлэгчдийн Судруудаар дамжин бүх үндэстэнд мэдэгдэн, тэд итгэж, дуулгавартай дагах болсон. 27Цорын ганц мэргэн Бурханд, Есүс Христээр алдар нь үүрд мөнх байх болтугай. Амен.

Одоогоор Сонгогдсон:

РОМ 16: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна