ДУУЛАЛ 42:1-5

ДУУЛАЛ 42:1-5 АБ2004

Буга усны урсгалуудыг хүсэхийн адил Миний сэтгэл, Бурхан, Таныг хүсдэг. Миний сэтгэл Бурханаар, амьд Бурханаар цангадаг. Би хэзээ явж, Бурханд бараалхах вэ? Хүмүүс надад “Чиний Бурхан хаана байна? гэж өдөржин хэлэхэд Нулимс минь өдөр шөнөгүй миний хоол болсон. Урьд нь би баяр тэмдэглэж буй олон түмний дунд явж, Баяр хийгээд талархал өргөх дуугаар Тэднийг Бурханы өргөө уруу цуваагаар дагуулдаг байлаа. Эдгээр зүйлсийг л би санаж, Сэтгэлдээ шаналан өвдөж байна. Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ? Яагаад чи миний дотор үймүүлэгдэнэ вэ? Бурханд найд, Учир нь Түүний оршихуйн авралын төлөө Би Түүнийг дахин магтах болно.

ДУУЛАЛ 42:1-5-д зориулсан эшлэлийн зураг

ДУУЛАЛ 42:1-5 - Буга усны урсгалуудыг хүсэхийн адил
Миний сэтгэл, Бурхан, Таныг хүсдэг.
Миний сэтгэл Бурханаар, амьд Бурханаар цангадаг.
Би хэзээ явж, Бурханд бараалхах вэ?
Хүмүүс надад “Чиний Бурхан хаана байна? гэж өдөржин хэлэхэд
Нулимс минь өдөр шөнөгүй миний хоол болсон.
Урьд нь би баяр тэмдэглэж буй олон түмний дунд явж,
Баяр хийгээд талархал өргөх дуугаар
Тэднийг Бурханы өргөө уруу цуваагаар дагуулдаг байлаа.
Эдгээр зүйлсийг л би санаж,
Сэтгэлдээ шаналан өвдөж байна.

Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ?
Яагаад чи миний дотор үймүүлэгдэнэ вэ?
Бурханд найд,
Учир нь Түүний оршихуйн авралын төлөө
Би Түүнийг дахин магтах болно.