Исаиа 41:1-9

Исаиа 41:1-9 АБ2013

“Эргийн орнууд аа. Миний өмнө чимээгүй бай. Ард түмнүүд хүчээ шинэчлээд, Урагшлан ирж ярилцаг. Шүүхэд цөмөөрөө хамт орцгооё. Хэн дорно зүгээс зөвт нэгнийг өсгөн Хөл дээр нь босохоор дуудсан бэ? Тэр түүний өмнө үндэстнүүдийг тушаан өгч, Түүнд хаадыг захируулдаг. Тэр илдээрээ тэднийг тоос мэт, Нумаараа салхинд хийссэн хагд өвс мэт болгов. Тэр тэднийг мөшгөхдөө, Урьд нь хөл тавиагүй замаар амар тайван өнгөрдөг. Эхнээс нь үеийнхнийг дуудан Хэн үүнийг хийж гүйцэтгэсэн бэ? ЭЗЭН Би эхнийх бөгөөд төгсгөлд ч Би Тэр мөн.” Эргийн орнууд үзээд айж, Дэлхийн хязгаарууд цочирдсоор Ойртон ирлээ. Хүн бүр хөршдөө туслан Ах дүүдээ “Тууштай бай” гэж хэлнэ. Ийнхүү дархан нь алт хайлуулагчийг зоригжуулж, Лантуугаар тэнийлгэгч нь дөшчингөө зоригжуулна. Гагнаасны талаар “Сайн байна” гээд Ганхуулахгүйн тулд түүнийг хадаасаар бөхөлнө. “Харин миний боол Израиль аа! Миний сонгосон Иаков аа! Миний найз Абрахамын үр удам аа! Би чамайг дэлхийн хязгаараас авч, Өнцөг булангуудаас дуудаж, чамд хэлэхдээ «Чи Миний боол. Би чамайг сонгосон бөгөөд Чамайг голоогүй.