1Тесалоник 4:1-11
1Тесалоник 4:1-11 АБ2013
Эцэст нь, ах дүү нар аа, та нар хэрхэн явах, Бурханд таалагдах талаар биднээс сурснаараа мөн та нар үнэхээр тийн явдагчлан, улам илүү болоорой гэж бид Эзэн Есүс дотор гуйн ятгаж байна. Учир нь бид Эзэн Есүсээр та нарт ямар тушаалууд өгснийг та нар мэднэ. Бурханы хүсэл нь та нарын ариусал бөгөөд тэр нь юу гэвэл, та нар садар самууныг цээрлэж, хүн бүр ариусал хийгээд хүндэтгэл дор өөрийн биеэ хэрхэн хянахаа мэдэж, Бурханыг мэддэггүй харийнхан мэт тачаангуй хүсэлд эс байх нь юм. Мөн хэн ч үүнийг зөрчиж, энэ хэрэгт ах дүүгээ мэхэлж болохгүй. Би та нарт урьд нь хэлж, чухалчлан анхааруулж байсанчлан, энэ бүхний төлөө өшөө авагч нь Эзэн юм. Учир нь Бурхан биднийг цэвэр бусын тулд бус харин ариусалд дуудсан билээ. Тиймд үүнийг эсэргүүцэгч нь хүнийг бус, харин та нарт Ариун Сүнсээ өгдөг Бурханыг эсэргүүцэж байна. Харин ах дүүсийн хайрын талаар та нарт бичих хэрэггүй аж. Учир нь та нар өөрсдөө бие биенээ хайрлахыг Бурханаар заалгажээ. Үнэндээ та нар Македони даяар байгаа бүх ах дүү нараа хайрладаг. Харин ах дүү нар аа, үүндээ улам их бялхахыг та нараас гуйя. Бидний тушаасанчлан, төвшин амьдрахыг хичээж, өөрийн ажилдаа анхаарч, [өөрийн] гараар ажиллахыг эрхэмлэ.

