1
Ром 6:23
Ариун Библи 2013
АБ2013
Учир нь нүглийн хөлс нь үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.
Mampitaha
Mikaroka Ром 6:23
2
Ром 6:14
Учир нь та нар хуулийн дор байгаа бус, харин нигүүлслийн дор байгаа тул нүгэл та нарыг захирахгүй.
Mikaroka Ром 6:14
3
Ром 6:4
Тиймд бид үхэл уруу баптисм хүртсэнээрээ Түүнтэй хамт оршуулагдсан учраас Эцэгийн алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид мөн шинэ амийн дотор явах юм.
Mikaroka Ром 6:4
4
Ром 6:13
Биеийнхээ эрхтнүүдийг зүй бусын зэвсэг болгон нүгэлд бүү өргө. Харин Бурханд өөрсдийгөө үхэгсдээс амьд болгогсод мэт мөн биеийнхээ эрхтнүүдийг зөвт байдлын зэвсэг болгон Бурханд өргө.
Mikaroka Ром 6:13
5
Ром 6:6
Ингэхдээ хойшид биднийг нүгэлд боолчлуулалгүй, бидний нүглийн биеийг хүчингүй болгохын тулд хуучин хүн маань Түүнтэй хамт цовдлогдсоныг бид мэддэг.
Mikaroka Ром 6:6
6
Ром 6:11
Түүнчлэн та нар өөрсдийгөө нүгэлд үхсэн боловч Бурханд Христ Есүсээр амьд байгаагаа тооц.
Mikaroka Ром 6:11
7
Ром 6:1-2
Тэгвэл бид юу гэх вэ? Нигүүлсэл ихэсгэх гээд бид нүгэлдээ байсаар байх уу? Огт үгүй! Нүгэлд үхсэн бид цаашид түүн дотроо яахин амьдрах билээ?
Mikaroka Ром 6:1-2
8
Ром 6:16
Та нар өөрсдийгөө дуулгавартай боол болгон хэн нэгэнд өгөхдөө, үхэлд хүргэх нүгэл ч бай эсвэл зөвт байдалд хүргэх дуулгавар ч бай, дагах нэгнийхээ боол нь болдогоо мэдэхгүй гэж үү?
Mikaroka Ром 6:16
9
Ром 6:17-18
Харин талархал нь Бурханд байг. Учир нь та нар нүглийн боолууд байсан боловч та нар өөрсдөд чинь өгөгдсөн уг сургаалын хэв маягт зүрхнээсээ дуулгавартай болж, нүглээс чөлөөлөгдөн зөвийн боолууд болсон.
Mikaroka Ром 6:17-18
Fidirana
Baiboly
Planina
Horonan-tsary