1
Ром 12:2
Ариун Библи 2013
АБ2013
Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно.
Mampitaha
Mikaroka Ром 12:2
2
Ром 12:1
Иймд ах дүү нар аа, Бурханы өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгож өргө. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн.
Mikaroka Ром 12:1
3
Ром 12:12
Найдвар дор баярла, зовлон дор тэвчээртэй бай, залбиралд өөрсдийгөө зориул
Mikaroka Ром 12:12
4
Ром 12:21
Мууд бүү дийлд, мууг харин сайнаар дийл.
Mikaroka Ром 12:21
5
Ром 12:10
Ах дүүсийн хайраар бие биенээ хайрла. Бие биенээ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл.
Mikaroka Ром 12:10
6
Ром 12:9
Хайр нь хоёр нүүргүй байг. Муу муухайг жигш, сайнаас зуурч ав.
Mikaroka Ром 12:9
7
Ром 12:18
Та нарын зүгээс боломж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун.
Mikaroka Ром 12:18
8
Ром 12:19
Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «“Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө” гэж Эзэн хэлэв» гэж бичигджээ.
Mikaroka Ром 12:19
9
Ром 12:11
Хичээл зүтгэлд бүү хойрго бай. Эзэнд үйлчлэн сүнс дор шат.
Mikaroka Ром 12:11
10
Ром 12:3
Надад соёрхогдсон нигүүлслээр би та нарын хүн нэгбүрд чинь хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүүгээр бүү бод. Харин Бурханы хүн бүрд ногдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод.
Mikaroka Ром 12:3
11
Ром 12:17
Хэнд ч хэзээ ч мууг муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай.
Mikaroka Ром 12:17
12
Ром 12:16
Өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодолдоо ч бүү ихэрх. Харин төлөв даруу байхыг эрхэмлэ. Өөрөө өөрийгөө ухаалаг бүү болго.
Mikaroka Ром 12:16
13
Ром 12:20
«Дайсан чинь өлссөн бол хоолло, цангасан бол түүнийг ундаал. Ингэснээр чи түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа хэрэг»
Mikaroka Ром 12:20
14
Ром 12:14-15
Та нарыг хавчигч нэгнийг ерөө. Ерөө, харин бүү хараа. Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл.
Mikaroka Ром 12:14-15
15
Ром 12:13
ариун хүмүүсийн хэрэгцээнд хандивла, зочломтгой байхыг эрмэлз.
Mikaroka Ром 12:13
16
Ром 12:4-5
Нэг биед олон эрхтэн байдгийн адил мөн бүх эрхтэнд ижил үйл ажиллагаа байдаггүйн адил, бид олуулаа Христэд нэг бие бөгөөд хүн бүр нэг нэгэндээ эрхтэн юм.
Mikaroka Ром 12:4-5
Fidirana
Baiboly
Planina
Horonan-tsary