Матай 5

5
Ерөөлтэй еэ
(Лк 6:20–23)
1Есүс түмэн олныг хараад, уул өөд гаран суухад шавь нар нь Түүн дээр ирлээ. 2Тэр ам нээн тэдэнд сургамжилж хэлэхдээ: 3Сүнсэндээ ядуус ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. 4Гашуудагсад ерөөлтэй еэ!#Иса 61:2 Тэд тайвшрал авах болно. 5Дөлгөөнчүүл ерөөлтэй еэ!#Дуу 37:11 Тэд дэлхийг өвлөх болно. 6Зөвт байдлын төлөө өлсөж, цангагсад ерөөлтэй еэ!#Иса 55:1–2 Тэд цатгагдах болно. 7Энэрэнгүйчүүл ерөөлтэй еэ! Тэд өршөөл энэрлийг хүртэх болно. 8Зүрхэндээ цэвэр ариун байгсад ерөөлтэй еэ!#Дуу 24:3–4 Тэд Бурханыг харах болно. 9Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ! Тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно. 10Зөвт байдлын төлөө хавчигдагсад ерөөлтэй еэ!#1Пт 3:14 Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. 11Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, та нарын эсрэг зүсэн бүрийн ёрын юм худлаар ярихад, та нар ерөөлтэй еэ!#1Пт 4:14 12Тэнгэр дэх шагнал чинь агуу учир баярлацгаа мөн хөөрөн баясацгаа. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд ийнхүү хавчсан юм.#2Шс 36:16; Үйл 7:52
Давс ба гэрэл
(Мк 9:50; Лк 14:34–35)
13Та нар газрын давс. Хэрэв давс амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох вэ? Энэ нь гадагш хаягдаж, хүмүүсийн хөл дор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болохгүй. 14Та нар ертөнцийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна.#Иох 8:12, 9:5 15Хэн ч дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ.#Мк 4:21; Лк 8:16, 11:33 16Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.#1Пт 2:12
Хуулийн биелэл
17Хуулийг эсвэл эш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэн юм. 18Үнэнээр Би та нарт хэлье, тэнгэр газар өнгөрөн одож, бүгд биелэгдтэл#5:18 эсвэл бүх зүйлийн төгсгөлд эсвэл энэ бүх сургаал биелэгдтэл хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй. 19Эдгээр тушаалын хамгийн өчүүхнийг нь ч үл тоомсорлон, бусдад тийн заасан хэн боловч тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн нэгэн гэгдэх болно. Харин эдгээрийг сахиж, ийн заасан хэн боловч тэнгэрийн хаанчлалд агуу нэгэн гэгдэх болно. 20Би та нарт хэлье, та нарын зөвт байдал фарисайчууд болон хуулийн багш нарынхаас илүү гарахгүй л бол та нар тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй.
Хилэгнэл
(Лк 12:57–59)
21“Чи хүн бүү ал, хүний амь хөнөөсөн хэн боловч шийтгүүлбэл зохино” гэж хууччуулд айлдсаныг та нар сонссон.#Гэт 20:13; Дх 5:17 22Харин Би та нарт хэлье, ах дүүдээ хилэгнэгч#5:22 хилэнтэй хэн боловч ЗБ-т шалтгаангүй уурладаг хэн ч бай бүхэн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ “Хоосон толгой” гэж хэлсэн хэн боловч Зөвлөлийн өмнө буруутай. “Мунхаг” гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор буруутгагдах болно. 23Иймээс чи тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал, 24өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь ирж өргөлөө өргө. 25Замд хамт яваа дээрээ арцалдагчтайгаа аль болох түргэн сайд. Эс тэгвэл арцалдагч чинь чамайг шүүгчид өгч, шүүгч түшмэлд хүргэж, чи шоронд хаягдах вий. 26Үнэнээр Би та нарт хэлье, чи эцсийн зоосыг төлтлөө тэндээс гарахгүй.
Завхайрал
27“Чи бүү завхайр”#Гэт 20:14; Дх 5:18 гэснийг та нар дуулсан. 28Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм. 29Баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл ухаж аваад хая. Учир нь бүтэн бие чинь тамд хаягдсанаас эрхтний чинь нэг байхгүй нь чамд дээр.#Мт 18:9; Мк 9:47 30Баруун гар чинь чамайг бүдрүүлбэл тастаад хая. Учир нь бүтэн бие чинь тамд хаягдсанаас эрхтний чинь нэг байхгүй нь чамд дээр.#Мт 18:8; Мк 9:43
Гэр бүл салах нь
(Мт 19:9; Мк 10:11–12; Лк 16:18)
31“Хэн боловч эхнэрээсээ салбал цуцлалтын бичгээ түүнд өг”#Дх 24:1–4; Мт 19:7; Мк 10:4 гэж хэлсэн байдаг. 32Харин Би та нарт хэлье, хэн боловч садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салбал эхнэрээ завхайруулж буй хэрэг бөгөөд хэн боловч салсан эмэгтэйтэй гэрлэвэл завхайрч буй хэрэг мөн.#Мт 19:9; Мк 10:11–12; Лк 16:18; 1Ко 7:10–11
Тангараг
33“Хуурамчаар бүү тангарагла, харин Эзэнд амласнаа биелүүл” гэж хууччуулд хэлснийг та нар мөн сонссон.#Лев 19:12; Тоо 30:2; Дх 23:21 34Харин Би та нарт хэлье. Юугаар ч бүү тангарагла. Тэнгэрээр ч болохгүй, энэ нь Бурханы сэнтий юм.#Иак 5:12; Иса 66:1; Мт 23:22 35Газраар ч болохгүй, энэ нь Түүний хөлийн гишгүүр юм. Иерусалимаар ч болохгүй, учир нь энэ агуу их Хааны хот юм.#Иса 66:1; Дуу 48:2 36Толгойгоороо ч чи бүү тангарагла, учир нь чи ширхэг үсийг ч цагаан юмуу хар болгож үл чадна. 37Харин үг чинь “За бол за, үгүй бол үгүй” байг. Эдгээрээс цааших нь муугаас гардаг юм.
Хариу өгөх тухай
(Лк 6:29–30)
38«Нүдийг нүдээр, шүдийг шүдээр»#Гэт 21:24; Лев 24:20; Дх 19:21 гэснийг та нар дуулсан. 39Харин Би та нарт хэлье, ёр мууг үйлдэгчийг бүү эсэргүүц. Хэрэв хэн нэг нь баруун хацрыг чинь алгадвал түүн уруу нөгөө хацраа ч бас эргүүл. 40Хэн нэгэн чамтай заалдаж, цамцыг чинь авахыг хүсвэл дээлээ бас түүнд өг. 41Хэн нэгэн чамайг нэг бээр газар явахыг хүчилбэл түүнтэй хамт хоёр бээр яв. 42Гуйсан хүнд өг, чамаас зээлэхийг хүссэн хүнээс бүү зайлсхий.
Дайснаа хайрлахуй
(Лк 6:27–28,32–36)
43“Хөршөө хайрла, дайснаа үзэн яд”#Лев 19:18 гэж хэлснийг та нар сонссон. 44Харин Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчигчдын төлөө залбир. 45Тэгснээрээ та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд болно. Учир нь муу ба сайн дээр ч нараа Тэрээр мандуулж, зөвт болоод зөвт бус дээр ч бороо оруулдаг юм. 46Та нар өөрсдийг чинь хайрлагсдыг л хайрлавал ямар шагнал та нарт байх вэ? Татвар хураагчид хүртэл ийн үйлддэг бус уу? 47Та нар зөвхөн ах дүүстэйгээ мэндэлбэл бусдаас илүү юу хийж байгаа юм бэ? Харийнхан ч хүртэл ингэдэг бус уу? 48Тиймд тэнгэрлэг Эцэг чинь төгс байдаг шиг та нар мөн төгс бай.#Лев 19:2; Дх 18:13

선택된 구절:

Матай 5: АБ2013

하이라이트

공유

복사

None

모든 기기에 하이라이트를 저장하고 싶으신가요? 회원가입 혹은 로그인하세요

YouVersion은 여러분의 경험을 개인화하기 위해 쿠키를 사용합니다. 저희 웹사이트를 사용함으로써 여러분은 저희의 개인 정보 보호 정책에 설명된 쿠키 사용에 동의하게 됩니다