1
Ром 8:28
Ариун Библи 2013
АБ2013
Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ.
ತಾಳೆಮಾಡಿ
Ром 8:28 ಅನ್ವೇಷಿಸಿ
2
Ром 8:38-39
Учир нь үхэл ч, амь ч, тэнгэрэлч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна.
Ром 8:38-39 ಅನ್ವೇಷಿಸಿ
3
Ром 8:26
Үүнчлэн мөн Сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй юм. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон бидний төлөө зуучлан гуйдаг.
Ром 8:26 ಅನ್ವೇಷಿಸಿ
4
Ром 8:31
Тэгвэл бид эдгээр зүйлийн тухайд юу хэлэх вэ? Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ?
Ром 8:31 ಅನ್ವೇಷಿಸಿ
5
Ром 8:1
Иймд эдүгээ Христ Есүс дор байгаа хүмүүст ямар ч ял үгүй.
Ром 8:1 ಅನ್ವೇಷಿಸಿ
6
Ром 8:6
Махбодын бодол санаа бол үхэл, Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван билээ.
Ром 8:6 ಅನ್ವೇಷಿಸಿ
7
Ром 8:37
Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжин давуулан дийлдэг.
Ром 8:37 ಅನ್ವೇಷಿಸಿ
8
Ром 8:18
Энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог.
Ром 8:18 ಅನ್ವೇಷಿಸಿ
9
Ром 8:35
Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, шахалт уу, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэрэл үү, аюул уу, илд үү?
Ром 8:35 ಅನ್ವೇಷಿಸಿ
10
Ром 8:27
Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг Нягтлагч нь мэддэг. Учир нь Бурханы хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө Сүнс зуучлан гуйдаг юм.
Ром 8:27 ಅನ್ವೇಷಿಸಿ
11
Ром 8:14
Учир нь Бурханы Сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурханы хөвгүүд юм.
Ром 8:14 ಅನ್ವೇಷಿಸಿ
12
Ром 8:5
Учир нь махбодын дагуух нь махбодынхыг, Сүнсний дагуух нь Сүнсний юмсыг боддог.
Ром 8:5 ಅನ್ವೇಷಿಸಿ
13
Ром 8:32
Тэр Өөрийн Хүүг харамлалгүй, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?
Ром 8:32 ಅನ್ವೇಷಿಸಿ
14
Ром 8:16-17
Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь ч бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм.
Ром 8:16-17 ಅನ್ವೇಷಿಸಿ
15
Ром 8:7
Учир нь махбодын бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм. Учир нь энэ нь Бурханы хуульд захирагддаггүй бөгөөд тэгж чадах ч үгүй.
Ром 8:7 ಅನ್ವೇಷಿಸಿ
16
Ром 8:19
Учир нь Бурханы хөвгүүдийн илчлэгдэхийг бүтээл нь тэсэж ядан хүлээдэг юм.
Ром 8:19 ಅನ್ವೇಷಿಸಿ
17
Ром 8:22
Өнөөг хүртэл бүх бүтээл нь хамтдаа ёолон, хамтдаа төрөх зовлон эдэлдгийг бид мэднэ.
Ром 8:22 ಅನ್ವೇಷಿಸಿ
ಮುಖಪುಟ
ಬೈಬಲ್
ಯೋಜನೆಗಳು
ವೀಡಿಯೊಗಳು