YouVersion Logo
Search Icon

СУРГААЛТ ҮГС 28

28
1Хэн ч мөрдөж мөшгөөгүй байхад хар санаатан зугтдаг бол
Зөв шударга хүн арслан мэт зоригтой.
2Хууль захирамжийг биелүүлэхээс татгалздаг улс орон олон захирагчидтай байдаг.
Харин ухаалаг агаад мэдлэгтэй хүний хүчинд улс орон удаан тогтоно.
3Эгэл дорд хүмүүсийг зовоодог ядуу хүн хоол хүнс үлдээлгүй тариаланг усанд автуулах аадар бороотой адил ажээ.
4Хуулийг орхигдуулдаг хүмүүс хар санаатныг магтдаг.
Харин хуулийг сахигсад хар санаатныг эсэргүүцдэг.
5Хар санаатнууд шударга ёсыг ойлгохгүй.
Харин ЭЗЭНийг хайгч нар бүх юмыг ойлгодог.
6Замаас гажсан баян байснаас үнэнч шударга дотор алхагч ядуу байсан нь дээр.
7Хуулийг сахигч нь хэрсүү хүү мөн.
Харин ховдог хүмүүстэй нөхөрлөгч нь өөрийнхөө эцгийг гутаадаг.
8Мөнгө хүүлэх замаар өмч хөрөнгөө арвижуулагч нь
Ядуусыг нигүүлсдэг нэгний төлөө үүнийг хурааж буй хэрэг.
9Хуулийг үл сонсдог хүний залбирал нь ч хүртэл жигшүүртэй.
10Цэх шулуун явагсдыг хорон муу замд хөтлөгч этгээд нь өөрийнхөө ухсан нүхэнд өөрөө унана.
Харин гэм зэмгүй хүн сайныг өвлөнө.
11Баян хүн өөрийгөө мэргэнд тооцдог бол ухаантай ядуу хүн түүнийг шалгадаг.
12Шударга зөв хүмүүс ялахад, агуу алдар суу байна.
Харин хар санаатнууд гарч ирэх цагт хүмүүс нуугдана.
13Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтанд хүрэхгүй.
Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хаягч хүн хайр энэрлийг хүртэнэ.
14ЭЗЭНээс ямагт эмээдэг хүнд ерөөл оршино.
Харин зүрхээ хатууруулдаг хүн гай гамшигт орооцолдоно.
15Хорон санаатай захирагч ядууст хандахдаа архирах арслан ба дайрах баавгай мэт юм.
16Хавчин дарладаг захирагч ухаанаар дутмаг байдаг.
Харин шударга бусаар олсныг үзэн яддаг хүний өдөр хоног уртсана.
17Хүний цусыг урсгасан хэрэгт буруутгагдсан хүн үхэн үхтэлээ оргодол босуул байна.
Тийм хүнийг бүү дэмж.
18Гэм зэмгүй алхдаг хүн аврагдах болно.
Харин замаасаа гажсан хүн нэгмөсөн унана.
19Өөрийнхөө газрыг хагалагч хүн талх тариагаар арвин байх болно.
Харин хоосон мөрөөдлүүдийг мөшгөгч хүн ядуурлаар арвин байх болно.
20Итгэлтэй хүн ерөөлөөр бялхах болно.
Харин баяжих гэж яарч тэвддэг хүнд заавал шийтгэл ирнэ.
21Тал засах нь сайн зүйл биш.
Учир нь хүн зүсэм талхны төлөө нүгэл үйлддэг.
22Хорон муу нүдтэй хүн эд баялгийн араас яаравчилдаг боловч
Ядуурал гадаа нь ирчихээд буйг үл анзаардаг.
23Хэлээрээ зусарддаг хүнээс зэмлэгч хүн илүү их магтаалыг эцэст нь хүртдэг.
24Эцэг эхээ цөлөмчихөөд, “Энэ бол нүгэл биш” хэмээн хэлэгч болбоос
Сүйтгэгч хүний хамсаатан юм.
25Омог бардам хүн эвдрэлцлийг өдөөдөг.
Харин ЭЗЭНд итгэгч хүн хөгжин дэвших болно.
26Өөрийн зүрхэндээ итгэдэг хүн мунхаг.
Харин мэргэн хүн аюулаас зайлдаг.
27Ядууст өгдөг хүн хэзээ ч, юугаар ч дутагдахгүй.
Харин ядуу хүнээс нүдээ буруулагч хүн зүхэгдэнэ.
28Хар санаатай хүмүүс гарч ирэх цагт хүмүүс нуугдана.
Харин тэднийг унах цагт шударга зөв хүмүүс олширно.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy