YouVersion Logo
Search Icon

ТООЛЛОГО 1

1
1Ингээд тэднийг Египетийн нутгаас гарснаас хойш хоёр дахь жилийн хоёрдугаар сарын нэгэнд Синаин цөлд, хурлын майхан дотор ЭЗЭН Мосед айлдан
2Израилийн хөвгүүдийн бүх цуглааны тооллогыг хийж, тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр, нэрсийнх нь тооны дагуу эр хүйстэн бүрийг, толгой дараалан тоол. 3Израилиас дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны Израиль дахь хүн бүрийг Аарон та хоёр тэдний цэргийн бүлэглэлээр нь тоол. 4Үүнээс гадна овог бүрээс өөрийн эцгийн бүлийн тэргүүлэгч болох нэг хүн та нартай хамт байх болно. 5Та нартай хамт байх хүмүүсийн нэрс нь энэ юм. Реубенийхээс Шедеурын хүү Елизур, 6Симеоныхоос Зуришаддаин хүү Шелумиел, 7Иудагийнхаас Аминадабын хүү Нахшон, 8Иссахарынхаас Зуарын хүү Нетанел, 9Зебулуныхаас Хелоны хүү Елиаб, 10Иосефын хөвгүүдээс Ефраимынхаас Аммихудын хүү Елишама, Манассегийнхаас Педахзурын хүү Гамалиел, 11Бениаминыхаас Гидеонийн хүү Абидан, 12Даныхаас Аммишаддаин хүү Ахиезер, 13Ашерынхаас Очраны хүү Пагиел, 14Гадынхаас Деуелийн хүү Елиасаф, 15Нафталийнхаас Енаны хүү Ахира нар болой. 16Эдгээр нь цуглаанаас дуудагдсан хүмүүс бөгөөд өөрсдийн эцгийн овгуудын удирдагчид билээ. Тэд бол Израилийн мянгатуудын ахлагчид юм гэв. 17Тийнхүү нэрээрээ дуудагдсан эдгээр хүмүүсийг Мосе, Аарон нар аван, 18тэд хоёрдугаар сарын нэгэнд бүх чуулганыг хамтад нь цуглуулав. Ингээд тэд хорь ба түүнээс дээш насны эрчүүдийг ураг доторх удам угсаагаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр, нэрсийнх нь тооны дагуу толгой дараалан бүртгэхдээ 19ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хийв. Ийнхүү тэр тэднийг Синаин цөлд тоолов.
20Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь өөрсдийн угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 21Реубен овгийн тоологдсон эрчүүд нь дөчин зургаан мянга таван зуу байлаа.
22Симеоны хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 23Симеон овгийн тоологдсон эрчүүд нь тавин есөн мянга гурван зуу байлаа.
24Гадын хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 25Гад овгийн тоологдсон эрчүүд нь дөчин таван мянга зургаан зуун тавь байлаа.
26Иудагийн хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 27Иуда овгийн тоологдсон эрчүүд нь далан дөрвөн мянга зургаан зуу байлаа.
28Иссахарын хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 29Иссахар овгийн тоологдсон эрчүүд нь тавин дөрвөн мянга дөрвөн зуу байлаа.
30Зебулуны хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 31Зебулун овгийн тоологдсон эрчүүд нь тавин долоон мянга дөрвөн зуу байлаа.
32Иосефын хөвгүүдээс тухайлбал, Ефраимын хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 33Ефраим овгийн тоологдсон эрчүүд нь дөчин мянга таван зуу байлаа.
34Манассегийн хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 35Манассе овгийн тоологдсон эрчүүд нь гучин хоёр мянга хоёр зуу байлаа.
36Бениамины хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 37Бениамин овгийн тоологдсон эрчүүд нь гучин таван мянга дөрвөн зуу байлаа.
38Даны хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 39Дан овгийн тоологдсон эрчүүд нь жаран хоёр мянга долоон зуу байлаа.
40Ашерын хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 41Ашер овгийн тоологдсон эрчүүд нь дөчин нэгэн мянга таван зуу байлаа.
42Нафталийн хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 43Нафтали овгийн тоологдсон эрчүүд нь тавин гурван мянга дөрвөн зуу байлаа.
44Эдгээр тоологдсон хүмүүс нь Мосе, Аарон болон Израилийн удирдагчид болох арван хоёр хүнээр тоолуулав. Тэд тус бүр өөрсдийн эцгийн бүлийг төлөөлсөн ажээ. 45Ийнхүү Израилиас дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны Израилийн хөвгүүдийн бүх эрчүүд өөрсдийн эцгүүдийн бүлүүдээр тоолуулав. 46Тоологдсон бүх эрчүүд нь зургаан зуун гурван мянга таван зуун тавь байлаа.
47Харин тэдний дунд левичүүд эцгүүдийнхээ овгоор тоологдсонгүй. 48Учир нь ЭЗЭН Мосед ярин, айлдахдаа
49Зөвхөн Леви овгийг чи бүү тоол, Израилийн хөвгүүдийн дунд тэдний тоог бүү ав. 50Харин чи левичүүдэд гэрчлэлийн асар болон түүний бүх хэрэгсэл, түүнд хамаарагдах бүхнийг хариуцуул. Тэд асар болон түүний бүх хэрэгслийг авч яван, түүнийг харж хамгаалан, мөн асрыг тойрон буудаллаж байх ёстой. 51Тиймээс асрыг нүүлгэх болоход левичүүд түүнийг буулгана. Асрыг байрлуулах үед тэд түүнийг босгох ёстой. Харин ойртож очсон гаднын хүн үхэх ёстой. 52Израилийн хөвгүүд өөрсдийн цэргийн бүлэглэлүүдийн дагуу хүн бүр өөрийн хуарангийн дэргэд, өөрийн тугийн доор буудаллах ёстой. 53Харин Израилийн хөвгүүдийн чуулган дээр уур хилэн байлгахгүйн тулд левичүүд гэрчлэлийн асрыг тойрон буудаллах ёстой. Ийнхүү левичүүд гэрчлэлийн асрын хариуцлагыг сахих болно гэв. 54Израилийн хөвгүүд тийнхүү хийв. Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу тэд тийнхүү хийв.

Currently Selected:

ТООЛЛОГО 1: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy