YouVersion Logo
Search Icon

НАХУМ 1

1
1Ниневегийн зөн. Елкош хүн Нахумын үзэгдлийн ном.
2ЭЗЭН бол хартай, өширхөгч Бурхан юм.
ЭЗЭН бол өширхөгч, хилэгнэгч юм.
ЭЗЭН Өөрийнхөө өстнөөс өшөөгөө авдаг.
Тэр Өөрийн дайснууддаа зориулан хилэнг хураадаг.
3ЭЗЭН бол уурлахдаа удаан, хүч чадлаараа агуу.
ЭЗЭН буруутныг шийтгэлгүй орхихгүй.
Хуй салхи, шуурган дотор Түүний зам байдаг бөгөөд
үүлс бол Түүний хөл доорх тоос юм.
4Тэр далайг зэмлэж, хатаадаг.
Тэр бүх голыг хатаадаг юм.
Башан, Кармел болон Ливаны дэлбээнүүд ганддаг.
5Түүнээс болж уулс ганхаж, толгод алга болдог.
Үнэхээр, ертөнц болон түүний бүх оршин суугчид,
дэлхий Түүний оршихуйд өргөгддөг.
6Түүний зэвүүцлийн өмнө хэн зогсож чадах вэ?
Түүний шатаж буй уурыг хэн тэсвэрлэж чадах вэ?
Түүний хилэн нь гал мэт асгарч, хаднуудыг Тэр эвдсэн.
7ЭЗЭН бол сайн.
Гай зовлонгийн өдөр бат бэхлэлт болдог.
Өөрт нь хоргоддог хүмүүсийг Тэр мэддэг.
8Харин Тэр халин урсах үерээр түүний байрлалыг эцэс болгож,
Өөрийн дайснуудыг харанхуй уруу мөшгөн хөөнө.
9Та нар ЭЗЭНий эсрэг юуг ч сэдсэн,
Тэр түүнийг чинь эцэс болгоно.
Зовлон зүдгүүр хоёр дахь удаа гарч ирэхгүй.
10Тэд орооцолдсон өргөс шиг,
өөрсдийнхөө ундаанд согтуурагсадтай адил бөгөөд
гандаж хатсан сүрлийн иш мэт шатаагдана.
11ЭЗЭНий эсрэг мууг сэдсэн нэгэн,
зохисгүй зөвлөгч нь чамаас гарч ирсэн.
12ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Тэд бүрэн хүчтэй, олон боловч,
тэд таслагдаж, өнгөрөн одох болно.
Би та нарыг зовоож байсан ч цаашид та нарыг Би зовоохгүй.
13Тиймээс одоо Би түүний буулгыг та нарын дээрээс эвдэн авч,
дөнгөнүүдийг чинь таслах болно”.
14Та нарын талаарх тушаалыг ЭЗЭН гаргасан.
“Чиний нэр цаашид дуурсагдахгүй.
Би чиний бурхдын гэрээс шүтээн ба цутгамал хөргийг таслан хаяна.
Би чиний булшийг бэлтгэнэ.
Учир нь чи жигшүүртэй юм”.
15Харагтун.
Сайн мэдээ авчирдаг, амар амгаланг зарлагчийн хөл уулсын дээр байна.
Өө Иуда, найр наадмуудаа тэмдэглэж, тангаргуудаа биелүүл.
Учир нь зохисгүй нэгэн чамаар дахин өнгөрөхгүй.
Тэр бүрэн таслагдсан юм.

Currently Selected:

НАХУМ 1: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy