YouVersion Logo
Search Icon

МАТАЙ 3

3
1Тэр өдрүүдэд баптисм хүртээгч Иохан ирж, Иудейн цөлд сургаал айлдаж,
2Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж байлаа. 3Яг түүний тухай эш үзүүлэгч Исаиа
«Цөлд хашхирагч нэгний дуу,
“Эзэний замыг бэлтгэцгээ,
Түүний замыг шулуун болгоцгоо” гэнэ»
гэжээ. 4Иохан тэмээний ноосон дээл өмсөж, суран бүс бүсэлсэн байв. Хоол хүнс нь царцаа, зэрлэг зөгийн бал байсан аж. 5Тэгэхэд иерусалимынхан, бүх Иудей мөн Иордан хавийн бүх газар нутгийнхан түүн уруу ирж байлаа. 6Тэд нүглээ улайгаад, Иордан голд түүгээр баптисм хүртэж байв.
7Харин фарисайчууд болон садукайчуудаас олон хүн баптисм хүртэхээр ирж буйг тэр хараад, тэдэнд
—Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугт гэж хэн та нарт сануулсан юм бэ? 8Тийм бөгөөс гэмшилд зохистой үр жимс гарга. 9“Абрахам бол бидний эцэг” гэж дотроо бүү бод. Би та нарт хэлье, Бурхан энэ чулуунуудыг ч Абрахамын хүүхдүүд болгож чадна. 10Моддын үндсэнд сүх хэдийн зоогджээ. Иймээс сайн үр жимс ургуулдаггүй аливаа мод цавчуулан, галд хаягдах болно. 11Миний хувьд гэвэл, гэмшлийн чинь төлөө би та нарт усаар баптисм хүртээдэг. Харин миний араас Ирэгч надаас илүү хүчтэй бөгөөд Түүний шаахайг тайлах нь ч надад зохисгүй. Тэр та нарт Ариун Сүнсээр хийгээд галаар баптисм хүртээнэ. 12Түүний гарт нь шигшүүр байна. Тэр үтрэмээ гүйцэд цэвэрлээд, Өөрийн улаан буудайг саравчинд овоолж, харин хивэг хальсыг нь унтаршгүй галаар шатаана гэж хэлэв.
13Тэгээд Есүс Иоханаар баптисм хүртэхийн тулд Галилаас Иорданд түүн дээр ирэв. 14Харин Иохан
—Би Танаар баптисм хүртэх учиртай байтал Та над уруу ирнэ үү? гээд, Түүнийг болиулахыг оролдтол, 15Есүс хариуд нь
—Энэ удаад үүнийг зөвшөөр. Ингэснээрээ аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлэх нь бидэнд зохицож байна гэж хэлэхэд тэр Түүнд зөвшөөрөв. 16Есүс баптисм хүртээд, голын уснаас тэр даруй гарах үед тэнгэр заагдаж, Бурханы Сүнс тагтаа лугаа адил бууж, Түүн дээр ирэхийг тэр харав. 17Тэнгэрээс
—Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог гэх дуу гарлаа.

Currently Selected:

МАТАЙ 3: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy