YouVersion Logo
Search Icon

ИОХАН 20

20
1Долоо хоногийн эхний өдөр эрт харанхуй байхад Магдалын Мариа хадан булш уруу очиж, булшны амнаас хадыг зайлуулсан байхыг харав. 2Тэгээд Мариа Симон Петр болон Есүсийн хайртай байсан нөгөө шавь уруу нь гүйн ирж
—Тэд Эзэнийг булшнаас авчихжээ. Түүнийг тэд хаана тавьсныг бид мэдэхгүй гэж хэлэв. 3Тиймээс Петр нөгөө шавийн хамт булш уруу гүйв. 4Тэд хоёул хамтдаа гүйсэн боловч нөгөөдөх нь Петрээс хурдан гүйж, булшинд түрүүлэн ирээд 5тонгойн хараад, даавуу байхыг л үзсэн боловч дотогш орсонгүй. 6Араас нь Симон Петр ч гүйн ирэв. Тэр булш уруу орж, маалинган даавуу болон 7толгойг нь ороосон даавууг л харав. Даавуунууд байсан байрандаа эвхээтэй байжээ. 8Түрүүлэн ирсэн нөгөө шавь булшинд орж ирэн, хараад итгэв. 9Учир нь Тэр үхэгсдээс амилах ёстой гэсэн Судрыг тэд ойлгоогүй л байлаа. 10Ингээд шавь нар нь өөрсдийнхөн уруугаа буцав.
11Харин Мариа булшны гадаа зогсоод уйлж байлаа. Тэр уйлсан чигээрээ булш уруу тонгойн харахад, 12цагаан хувцастай хоёр тэнгэр элч Есүсийн цогцсыг тавьсан газарт нэг нь толгойн тэнд, нөгөө нь хөлөн талд нь сууж байв. 13Тэд түүнд
—Эмэгтэй, чи юунд уйлна вэ? гэсэнд тэр
—Тэд Эзэнийг минь авчихсан байна. Тэд Түүнийг хаана тавьсныг би мэдэхгүй гэв. 14Тэр ингэж хэлээд эргэхдээ Есүсийн зогсож байхыг харсан боловч тэр нь Есүс байсныг таньсангүй. 15Есүс түүнд
—Эмэгтэй, чи юунд уйлна вэ? Чи хэнийг хайна вэ? гэж асуув. Түүнийг цэцэрлэгч байна гэж бодоод тэр Түүнд
—Эзэнтэн, хэрэв та Түүнийг авсан бол хаана тавьснаа надад хэлнэ үү? Би Түүнийг авах гэсэн юм гэв. 16Гэтэл Есүс
—Мариа гэлээ. Мариа эргэнгүүтээ Түүнд еврейгээр
—Рабуни! (Багш гэсэн утгатай) гэжээ. 17Есүс
—Би дээшээ Эцэгтээ хараахан очоогүй байгаа тул Надад гар бүү хүр. Харин Миний ах дүү нар уруу очиж, тэдэнд “Би Миний Эцэг ба та нарын Эцэгт, Миний Бурхан ба та нарын Бурханд очно” гэдгийг хэл гэлээ. 18Магдалын Мариа ирж, шавь нарт
—Би Эзэнийг харлаа гээд Есүсийн өөрт нь айлдсаныг тэдэнд хэлэв.
19Долоо хоногийн эхний өдөр буюу тэр өдрийн үдэш, шавь нар нь иудейчүүдээс айснаас хаалгаа түгжсэн байв. Гэтэл Есүс ирээд тэдний дунд зогсож, тэдэнд
—Амар амгалан та нартай хамт байх болтугай гэв. 20Үүнийг айлдаад, Тэр тэдэнд гар, хажуугаа үзүүлэв. Шавь нар нь Эзэнийг хараад ихэд баярлав. 21[Есүс] дахиж тэдэнд
—Амар амгалан та нартай хамт байх болтугай. Эцэг Намайг илгээсний адил Би бас та нарыг илгээнэ гэв. 22Үүнийг айлдаад, Тэр тэдэн уруу үлээн
—Ариун Сүнсийг хүлээн авагтун. 23Та нар хэний нүглийг уучилна, тэд уучлагдана. Та нар хэний нүглийг үл уучилна, тэд үл уучлагдах болно гэж айлдав.
24Харин арван хоёрын нэг болох ихэр гэгддэг Томас Есүсийг ирэх үед тэдэнтэй хамт байгаагүй ажээ. 25Бусад шавь нар нь түүнд
—Бид Эзэнийг харсан гэж ярив. Харин тэр
—Түүний гар дахь хадаасны сорвийг үзэж, хадаасны ормонд нь хуруугаа хийн, Түүний хажуу уруу нь гараа хийж үзэхээс нааш би итгэхгүй гэж тэдэнд хэлжээ.
26Найман өдрийн дараа шавь нар гэрт дахин цуглахад Томас тэдэнтэй хамт байв. Хаалга нь түгжээтэй байсан боловч Есүс ирээд тэдний дунд зогсож
—Амар амгалан та нартай хамт байх болтугай гэв. 27Тэгээд Тэр Томаст
—Хуруугаа нааш нь хүргэ, Миний гарыг үз. Гараа нааш нь хүргэ, Миний хажуу уруу хий. Итгэлгүй бус, харин итгэлтэй бай гэхэд 28Томас Түүнд
—Эзэн минь, Бурхан минь гэв. 29Есүс түүнд
—Чи Намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн хүмүүс нь ерөөлтэй еэ! гэжээ.
30Мөн энэ номд бичээгүй өөр олон тэмдгийг Есүс [Өөрийн] шавь нарын өмнө үзүүлсэн юм. 31Харин эдгээр нь Есүс бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд ингэснээр итгэлээр дамжуулан та нар Түүний нэрээр амьтай болох юм.

Currently Selected:

ИОХАН 20: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy