YouVersion Logo
Search Icon

ХОСЕА 1

1
1Иудагийн хаад болох Уззиа, Иотам, Ахаз ба Хезекиа нарын өдрүүдэд хийгээд Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд Беерийн хүү Хосеад ирсэн ЭЗЭНий үг энэ болой.
2ЭЗЭН Хосеагаар дамжуулан анх айлдсан үед ЭЗЭН Хосеад
—Яв, өөртөө завхай эхнэрийг авч, завхай хүүхдүүдтэй бол. Учир нь энэ нутаг ЭЗЭНийг орхисоор, эрээ цээргүй завхайрлыг үйлдэж байна гэв. 3Тиймээс тэр явж, Диблаимын охин Гомерыг авлаа. Гомер жирэмслэн, түүнд хүүг төрүүлжээ. 4ЭЗЭН Хосеад хандан
—Түүнийг Иезреел хэмээн нэрлэ. Учир нь Иезреелд урсгасан цусны төлөө удахгүй Би Иехугийн гэрийг шийтгэж, Израилийн гэрийн хаанчлалыг төгсгөх болно. 5Тэр өдөрт Би Иезреелийн хөндийд Израилийн нумыг хугална хэмээжээ. 6Дараа нь Гомер дахин жирэмслэн охин төрүүлжээ. ЭЗЭН Хосеад
—Тэр охиныг Ло-рухама хэмээн нэрлэ. Учир нь Би Израилийн гэрийг цаашид өрөвдөхгүй, тэднийг хэзээ ч уучлахгүй. 7Гэвч Би Иудагийн гэрийг өрөвдөн тэдгээрийг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭНээр аврах бөгөөд тэднийг нум, илд, тулаан, морьд, эсвэл морьтнуудаар аврахгүй хэмээв. 8Ло-рухамаг хөхнөөс гарах үед Гомер дахин жирэмслэн хүү төрүүлжээ. 9ЭЗЭН айлдсан нь
—Түүнийг Ло-амми хэмээн нэрлэ. Учир нь та нар Миний ард түмэн биш бөгөөд Би та нарын Бурхан биш гэв.
10Гэсэн ч Израилийн хөвгүүдийн тоо нь далайн элс мэт хэмжиж,
тоолохын аргагүй байх болно.
“Та нар Миний ард түмэн биш” хэмээн тэдэнд хэлсэн газарт
“Та нар амьд Бурханы хөвгүүд” хэмээн тэдэнд хэлэх болно.
11Иудагийн хөвгүүд, Израилийн хөвгүүд хамтдаа цугларч,
өөрсдөдөө нэг удирдагчийг томилон, тэр газраас явах болно.
Учир нь Иезреелийн өдөр нь агуу байх юм.

Currently Selected:

ХОСЕА 1: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy