YouVersion Logo
Search Icon

ЕСТЕР 1

1
1Энэ нь Энэтхэгээс Етиоп хүртэлх зуун хорин долоон мужийг хаанчилж байсан Ахашверошийн өдрүүдэд болов. 2Хаан Ахашверошийн нийслэл Суса дахь өөрийн хаан суудалдаа залрах тэр өдрүүдэд буюу 3хаанчлалынхаа гурав дахь жилд тэрээр өөрийн бүх ноён, бараа бологчид, Персийн болон Медийн цэргийн дарга нар, язгууртнууд өөрийнх нь мужуудыг захирах ноёдыг өөрийнхөө өмнө байлган найр хийв. 4Тэгээд тэрээр хааны яруу алдрынхаа баян чинээлгийг болон өөрийн агуу цог жавхлангийнхаа сүр хүчийг олон өдрийн турш, зуун наян хоног харуулав. 5Эдгээр өдрүүдийг дуусахад хаан нийслэл Суса хотод байсан ихэс дээдсээс хамгийн дордод нь хүртэл бүх хүнд зориулан хааны ордны цэцэрлэгийн хашаанд долоо хоног үргэлжилсэн найр хийв. 6Тэнд нил өнгийн нарийн маалинган уяануудаар мөнгөн гархинуудтай болон гантиган баганануудтай холбогдсон цагаан болон хөх ягаан өнгийн нарийн маалинган хөшигнүүд байв. Мөн эрээн чулуу, гантиг, тана болон эрдэнийн чулуунуудыг шигтгэн зассан зам дээр алт, мөнгөөр хийсэн буйдангууд байлаа. 7Янз бүрийн төрлийн алтан саванд уух юмаар үйлчилж байсан бөгөөд хааны элбэг дэлбэгийн дагуу хааны дарс элбэг хүрэлцэхүйц байв. 8Уух нь хуулийн дагуу байсан бөгөөд хэн ч албадахгүй байв. Учир нь хүн нэг бүр өөрийнхөө хүслийн дагуу байж болно хэмээн хаан ордныхоо түшмэдэд тушаал буулгасан аж. 9Хатан Вашти мөн хаан Ахашверошийн ордонд эмэгтэйчүүдэд зориулан найр хийв.
10Долоо дахь өдөр хааны зүрх дарсанд баясах үедээ, хаан Ахашверошийн өмнө үйлчилж байсан долоон тайган хүн болох Мехуман, Бизта, Харбона, Бигта, Абагта, Зетар ба Каркас нарт ийн тушаав. 11Хатан Ваштийн гоо үзэсгэлэнг ард түмэн болон ноёдод харуулахын тулд түүнийг хатных нь титэмтэйгээр хааны өмнө авчрахыг тушаав. Учир нь тэр ихэд үзэсгэлэнтэй ажээ. 12Гэвч хатан Вашти тайгануудаар дамжуулсан хааны тушаалаар ирэхээс татгалзав. Тэгэхэд хаан ихэд уурсан, цээжин дотор нь хилэн дүрэлзэв. 13Тэгээд хаан цаг үе ойлгодог мэргэн хүмүүстэй ярилцан (Учир нь хууль болоод шударга ёсыг мэддэг бүхний өмнө хааны ярих нь ёс заншил байв. 14Перс болон Медийн долоон ноён хааны шадрууд Каршена, Шетар, Адмата, Таршиш, Мерес, Марсена ба Мемукан нар нь хаанд ойр бөгөөд хаант улсынхаа дотор эхний байранд суудаг.)
15Тайгануудаар дамжуулсан хаан Ахашверошийн тушаалыг дагаагүй хатан Ваштиг хуулийн дагуу хэрхэх ёстой вэ? хэмээсэнд, 16хаан болон ноёдын өмнө Мемукан ийн өгүүлэв.
—Хатан Вашти зөвхөн хааны өмнө бурууг үйлдээд зогсоогүй, мөн хаан Ахашверошийн бүх муж дахь ноёд болон бүх ард түмний өмнө бурууг үйлдэв. 17Учир нь хатны үйлдэл нь бүх эмэгтэйчүүдэд мэдэгдэхэд энэ нь тэднийг “Хаан Ахашверош хатан Ваштиг өөрийн өмнө авчрахыг тушаахад тэр ирээгүй” гэж хэлэн нөхрүүддээ хүндэтгэлгүй хандахад хүргэх болно. 18Энэ өдөр хатны үйлдлийг сонссон Перс болон Медийн сурвалжит эмэгтэйчүүд мөн ийм байдлаар хааны бүх ноёдтой ярих бөгөөд жигшил зэвүүцэл болон уур хилэн их болох болно. 19Хэрэв хаан үүнийг таалбал зарлиг гаргаг! Мөн энэ нь хүчингүй болгуулахгүйн тулд Вашти нь хаан Ахашверошийн өмнө цаашид ирэх ёсгүйг Перс болон Медийн хуульд бичигдэг. Мөн хаан түүний хатны байр суурийг түүнээс илүү зохистой хүнд нь өгөг! 20Тэгээд хааны гаргах зарлиг нь түүний бүх агуу хаант улс даяар тунхаглагдахад бүх эмэгтэйчүүд нөхрүүдээ, их ч, бага ч хүндлэх болно. 21Энэ үг хаан болон түүний ноёдын таалалд нийцэж, Мемуканы санал болгосончлон хаан үйлдэв. 22Тэгээд тэр хааны бүх мужид, тус тусынх нь бичиг үсгээр, ард түмэн бүрд өөрсдийн нь хэлээр зарлиг буулган, эр хүн бүр өөрийн гэртээ эзэн байж, өөрийн ард түмнийхээ хэлээр ярьдаг байх ёстой хэмээсэн захидлуудыг илгээв.

Currently Selected:

ЕСТЕР 1: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy