YouVersion Logo
Search Icon

ДЭД ХУУЛЬ 14

14
1Та нар бол өөрсдийнхөө Бурхан ЭЗЭНий хөвгүүд юм. Үхэгсдийнхээ төлөө биеэ бүү зүс. Магнайныхаа үсийг бүү хус. 2Чи бол ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн. ЭЗЭН дэлхий дээр байгаа бүх ард түмнүүдийн дотроос чамайг Өөрийнхөө өв, ард түмэн болгохоор сонгосон билээ.
3Чи жигшмээр муухай юуг ч бүү ид. 4Та нарын идэж болох амьтад нь үхэр, хонь, ямаа, 5буга, зээр, улаан буга, зэрлэг ямаа, янгир, урт эвэртэй гөрөөс, аргаль юм. 6Амьтдын дундаас туурай нь салаатай ац туурайтан, хивдэг ямар ч амьтдыг та нар идэж болно. 7Харин хивдэг, эсвэл ац туурайтай амьтдын дотроос та нарын идэж болохгүй амьтан бол тэмээ, туулай, хадны дорго. Эдгээр амьтад хивдэг боловч салаа туурайгүй учир та нарт бузар бөгөөд 8гахай бол ац туурайтан боловч хивдэггүй учир та нарт бузар болно. Та нар эдгээрийн махыг нь идэж болохгүй, хүүрт нь ч хүрч болохгүй.
9Усан дотор байдаг сэрвээтэй, хайрстай бүхнийг та нар идэж болно. 10Харин сэрвээгүй, хайрсгүй ямар ч амьтныг бүү ид. Энэ нь та нарт бузар болно.
11Аливаа цэвэр шувууг та нар идэж болно. 12Харин идэж болохгүй шувууд гэвэл бүргэд, тас, хар тас, 13улаан шонхор, элээ, шонхрын төрөл, 14хэрээний төрөл, 15тэмээн хяруул, шар шувуу, цахлай, харцагын төрөл, 16ууль, цагаан хүзүүт тас, цагаан ууль, 17хотон, хүрэн шувуу, хар галуу, 18өрөвтас, хөх дэглийн төрөл, өвөөлж, сарьсан багваахай юм. 19Нисдэг хорхой шавьж бүхэн та нарт бузар болно. Тэдгээрийг бүү ид. 20Харин аливаа цэвэр шувууг та нар идэж болно.
21Та нар бол ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн. Тиймээс аливаа үхсэн амьтныг бүү ид. Харин та нар түүнийг өөрийнхөө хотод суудаг харийн хүнд өгөөд идүүлэх, эсвэл гаднын хүнд худалдаж болно. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.
22Чи жил бүр талбайнхаа ургацын аравны нэгийг заавал өргө. 23ЭЗЭН Бурханаасаа үргэлж айн эмээхийг сурахын тулд ЭЗЭН Бурханыхаа өмнө, ЭЗЭН нэрээ тавихаар сонгож авсан тэр газарт чи үр тариа, шинэ дарс, тосныхоо аравны нэгийг, мал сүргийнхээ ууган төлийг идэх ёстой. 24Хэрэв чиний Бурхан ЭЗЭН нэрээ тавихаар сонгож авсан газар нь чамаас хэтэрхий хол учраас чиний явах зам бэрхтэй болж ЭЗЭН Бурханыхаа ивээсэн зүйлийг чи аваачиж чадахгүй бол 25түүнийгээ мөнгөөр солиод, тэр мөнгөө гартаа бариад, ЭЗЭН Бурханыхаа сонгож авсан тэр газар уруу хүрч оч. 26Тэгээд чи сэтгэлдээ хүссэн зүйлээ мөнгөөрөө худалдаж авч болно. Үхэр, эсвэл хонь, эсвэл дарс, эсвэл хатуу ундаа юм уу, аль сэтгэлдээ хүссэн зүйлээ авч болно. Чи болон чиний гэр бүл тэнд ЭЗЭН Бурханыхаа өмнө хооллож, хөөрөн баясах болно. 27Танай хотод амьдран суудаг левичүүд бол та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй учир та нар левичүүдийг бүү орхи.
28Гурван жил тутамд жилийн эцсээр, тэр жилийнхээ ургацын аравны нэгийг бүрэн гаргаж, хот дотроо хадгал. 29Тэгээд та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй левичүүдийг болон хотын дотор суудаг харийн хүн, өнчин, бэлэвсэн хүмүүсийг ирүүлж, хооллон цатга. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний гараараа хийдэг бүх үйлсэд чамайг ивээх болно.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy