YouVersion Logo
Search Icon

ДЭД ХУУЛЬ 13

13
1Эш үзүүлэгч, эсвэл мэргэн зүүдэч та нарын дундаас гарч, чамд тэмдэг, гайхамшгийг үзүүлж, 2“Чиний мэддэггүй байсан өөр бурхдыг цөмөөрөө даган, тэдэнд зарагдацгаая’’ гэж хэлээд чамд урьдчилан хэлсэн тэрхүү тэмдэг, гайхамшиг нь биелсэн ч гэсэн 3чи тэр эш үзүүлэгч, эсвэл мэргэн зүүдчийн үгийг бүү сонс. Учир нь ЭЗЭН Бурхан чинь та нарыг бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа хайртай эсэхийг чинь шалган үзэж байгаа юм. 4Та нар ЭЗЭН Бурханыхаа хойноос дагаж, Түүнээс айн эмээж, Түүний тушаалыг мөрдөж, Түүний дуу хоолойг сонсон дагаж, Түүнд зарагдаж, Түүнээс зуурч, 5харин тэр эш үзүүлэгч юм уу, мэргэн зүүдчийг ал. Учир нь тэрээр ЭЗЭН Бурханы чинь чамд яв гэж тушаасан замаас та нарыг уруу татан гаргахын тулд та нарыг Египетийн нутгаас авчирсан, боолчлолын гэрээс зольсон ЭЗЭН Бурханаас чинь урвуулах гэж ятгасан. Та нар ийнхүү өөрсдийнхөө дундаас бузар мууг арилган зайлуулах ёстой.
6Хэрэв төрсөн ах дүү чинь, эсвэл хүү, охин чинь, эсвэл өвөр дэх эхнэр чинь, эсвэл амь шигээ хайрладаг дотно нөхөр чинь чамайг сэмхэн ятгаж, “Чиний болон өвөг дээдсийн чинь мэддэггүй байсан бусад бурхад, 7чиний эргэн тойронд байгаа чамд ойр юмуу хол, газрын нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэлх ард түмнүүдийн бурхдад бүгдээрээ очиж зарагдацгаая” гэсэн ч 8чи түүнийг бүү дага, бүү сонс, бүү өрөвд, бүү хэлтрүүл, бүү халхал. 9Харин чи түүнийг заавал ал. Алахдаа эхлээд чи түүнд гар хүрч, бусад хүмүүс дараа нь гар хүрэх ёстой. 10Тэрээр Египетийн нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж авсан ЭЗЭН Бурханаас чинь чамайг урвуулахыг завдсан тул чи түүн уруу чулуу чулуудаж ал. 11Тэгвэл бүх Израиль түүнийг сонсоод, айж, дахин хэзээ ч тийм муу юм та нарын дунд хийж чадахгүй.
12Чиний Бурхан ЭЗЭНээс чамайг амьдруулахаар чамд өгч буй аль нэгэн хотод, 13та нарын дундаас өөдгүй хэсэг хүмүүс гарч ирээд, хотынхныгоо уруу татан, “Явж, та нарын мэддэггүй өөр бурхдад зарагдъя” гэж хэлэхийг чи сонсвол, 14чи түүнийг сайн эрж, асууж сураглаад, үнэхээр тийм жигшүүрт юм та нарын дунд гарсан байвал 15чи тэр хотын оршин суугчдыг илдний ирээр хиар цохин, тэр хот болон түүний доторх бүгдийг мал сүрэгтэй нь хамт илдний ирээр хүйс тэмтэр. 16Бас тэндээс булааж авсан бүх зүйлээ хотын төв талбайд цуглуулан хураагаад, тэр хотыг булаан авсан бүх зүйлтэйгээ шатааж, ЭЗЭН Бурхандаа шатаалт тахил болго. Тэр хот үүрд балгас болж, дахин хэзээ ч босохгүй. 17Тэр устгагдах юмнаас юунд нь ч бүү гар хүр. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн намдаж, чамд өршөөл үзүүлж, чиний өвөг дээдэст тангарагласан ёсоороо чамайг өнөр өтгөн болгоно. 18Хэрвээ чи ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсоод, өнөөдөр миний чамд тушааж буй бүх тушаалыг дагаж, ЭЗЭН Бурханыхаа мэлмийн өмнө зөв зүйлийг үйлдвэл тийм байх болно.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy