YouVersion Logo
Search Icon

АМОС 1

1
1Текоагийн хоньчдын дунд байсан Амосын үгс. Эдгээрийг тэрээр Иудагийн хаан Уззиагийн өдрүүдэд болон Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд, газар хөдлөлтөөс хоёр жилийн өмнө Израилийн талаарх үзэгдлүүдэд үзжээ.
2Тэр “ЭЗЭН Сионоос архирч байна.
Тэр Иерусалимаас Өөрийн дуу хоолойг илэрхийлж байна.
Хоньчдын бэлчээрүүд нь гашуудаж,
Кармелын орой нь хатжээ” гэсэн.
3ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Дамаскийн гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.
Учир нь тэд хурц төмрөөр тариа цохихын адил
Гилеадыг цохисон юм.
4Тэгэхээр Би Хазаелын гэр дээр гал илгээнэ.
Тэр гал нь Бен-хададын цайзуудыг түймэрдэх болно.
5Би бас Дамаскийн дааман хаалганы хаалтыг эвдэж,
Авены хөндийгөөс оршин суугчдыг Бе-еденээс очирт таягийг барьсан хүнийг таслах болно.
Тиймээс Арамын ард түмэн Кир уруу цөлөгдөх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.
6ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Газын гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.
Учир нь тэд бүхэл бүтэн хүн амыг Едомд тушаахаар хөөсөн.
7Тэгэхээр би Газын ханан дээр гал илгээнэ.
Тэр гал нь түүний цайзуудыг түймэрдэх болно.
8Би бас Ашдодоос оршин суугчдыг,
Ашкелоноос очирт таягийг барьсан хүнийг таслах болно.
Тэр ч байтугай Би Екроны дээр Өөрийн мутрыг дураар нь тавьж,
филистчүүдийн үлдэгсэд мөхөх болно” гэж Эзэн БУРХАН айлдаж байна.
9ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
“Тирийн гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.
Учир нь тэд ахан дүүсийн барилдлагын гэрээг саналгүй,
бүхэл бүтэн хүн амыг Едомд тушаасан.
10Тэгэхээр Би Тирийн ханан дээр гал илгээнэ.
Тэр гал нь түүний цайзуудыг түймэрдэх болно”.
11ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Едомын гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.
Учир нь тэр өөрийн өрөвдөх сэтгэлийг даран, ах дүүгээ илдтэйгээ мөрдсөн.
Түүний уур нь бас үргэлжлүүлэн тастсан.
Тэр үүрд хилэнтэй байсан.
12Тэгэхээр Би Теман дээр гал илгээнэ.
Тэр гал нь Бозрагийн цайзуудыг түймэрдэх болно”.
13ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
“Аммоны хөвгүүдийн гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.
Учир нь тэд өөрсдийн хил хязгаараа өргөжүүлэхийн тулд
Гилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн.
14Тэгэхээр Би Раббагийн ханан дээр гал тавина.
Тэр гал нь тулааны өдөр дайны уухайн дунд,
ширүүн бороотой өдөр шуурган дунд түүний цайзуудыг түймэрдэх болно.
15Тэдний хаан цөлөгдөх болно.
Жононгууд нь түүнтэй хамт явна” гэж ЭЗЭН айлдаж байна.

Currently Selected:

АМОС 1: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy