YouVersion Logo
Search Icon

1 ТЕСАЛОНИК 1

1
1Паул би болон Силуан, Тимот нар Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христ доторх тесалоникчуудын чуулганд илгээв. Нигүүлсэл ба амар тайван нь та нарт байх болтугай.
2Бид та бүгдийн төлөө Бурханд үргэлж талархал өргөдөг. Ингэхдээ та нарыг залбиралдаа дурсан, 3бид өөрсдийн Бурхан ба Эцэгийн өмнө Эзэн Есүс Христэд итгэх та нарын итгэлийн үйл, хайрын хөдөлмөр хийгээд найдварын тууштай байдлыг чинь байнга санадаг. 4Бурханаар хайрлагдсан ах дүү нар аа, та нарын сонгогдсоныг бид мэддэг. 5Учир нь бидний сайн мэдээ та нарт зөвхөн үгээр очоогүй, мөн хүч ба Ариун Сүнс дотор бүрэн баталгаагаар очсон юм. Тэрчлэн бид та нарын төлөө дунд чинь ямар байсныг та нар мэднэ. 6Бас та нар үлэмж зовлон гамшиг дотор Ариун Сүнсний баяр хөөртэйгөөр үгийг хүлээж аван биднийг болон Эзэнийг дуурайгчид болсон. 7Ингэж та нар Македони болон Ахай дахь бүх итгэгчдэд үлгэр дуурайл болов. 8Учир нь Эзэний үг та нараас гарч зөвхөн Македони болон Ахайд ч сонсогдсон төдийгүй Бурханд итгэсэн та нарын итгэл хаа сайгүй тарсан билээ. Тиймд ямар нэгэн юм ярих хэрэг бидэнд алга. 9Учир нь тэд өөрсдөө та нарын дунд бид хэрхэн орсныг болон амьд бөгөөд үнэн Бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн шүтээнүүдээсээ эргэж Бурханд хандсан тухай, 10ирэх уур хилэнгээс биднийг гэтэлгэдэг Есүсийг Тэр үхэгсдээс амилуулсан бөгөөд Түүний Хүүг тэнгэрээс ирэхийг хүлээх тухай мэдүүлэв.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy