YouVersion Logo
Search Icon

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 6

6
1ЭЗЭН Мосед
—Намайг Фараонд юу хийхийг одоо чи харна. Миний хүчит мутраас болж тэр тэднийг явуулна. Миний хүчит мутраас болж тэр тэднийг нутгаасаа хөөх болно гэв.
2Бурхан цааш нь Мосетэй ярин, түүнд
—Би бол ЭЗЭН. 3Би Абрахам, Исаак, Иаковт Төгс хүчит Бурханаар илэрсэн. Харин ЭЗЭН гэдэг Өөрийнхөө нэрээр Би Өөрийгөө тэдэнд мэдүүлээгүй. 4Би мөн тэдэнд Канаан газар буюу тэнүүчилж байсан газрыг нь өгөхөөр Өөрийн гэрээг тэдэнтэй байгуулсан. 5Би Египетийн боолчлолд орсон Израилийн хөвгүүдийн уй гашууг сонсож, Өөрийн гэрээг саналаа. 6Тиймээс Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би бол ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан доороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу шийтгэлүүдээр Би та нарыг аварна. 7Тэгээд Би та нарыг Өөрийнхөө ард түмэн болгож, Би та нарын Бурхан болно. Би бол та нарыг египетчүүдийн хүнд ачаан доороос гаргасан та нарын Бурхан ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно. 8Би Абрахам, Исаак, Иаковт өгөхөөр тангарагласан тэр газар уруу та нарыг аваачиж, түүнийг та нарт өв болгон өгнө. Би бол ЭЗЭН” гэж айлдав. 9Мосе үүнийг Израилийн хөвгүүдэд уламжилсан боловч тэд гомдсон сэтгэл болон хүнд ажлаас болж Мосег сонссонгүй.
10ЭЗЭН Мосед хандан
11Явж, Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуулахыг Египетийн хаан Фараонд хэл гэв. 12Гэвч Мосе ЭЗЭНий өмнө
—Үзэгтүн, Израилийн хөвгүүд намайг сонсоогүй байхад Фараон намайг хэрхэн сонсох билээ. Учир нь би уран цэцэн ярьж чадахгүй гэв. 13ЭЗЭН Мосе, Аарон нарт хэлж, Египетийн нутгаас Израилийн хөвгүүдийг авчрахын тулд Израилийн хөвгүүд болон Египетийн хаан Фараоны талаарх үүргийг тэдэнд өгөв.
14Эдгээр нь тэдний эцгүүдийн гэрүүдийн тэргүүлэгчид болой. Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь Ханох, Паллу, Хезрон, Карми нар юм. Тэд Реубений ургууд билээ. 15Симеоны хөвгүүд нь Иемуел, Иамин, Охад, Иахин, Зохар болон Канаан эмэгтэйн хөвгүүн Шаул нар юм. Тэд Симеоны ургууд билээ. 16Левийн хөвгүүдийн нэрс нь насныхаа эрэмбээр Гершон, Кохат, Мерари бөгөөд Леви зуун гучин долоо насалжээ. 17Гершоны хөвгүүд нь ургуудынхаа эрэмбээр Либни, Шимеи нар билээ. 18Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел бөгөөд Кохат зуун гучин гурав насалжээ. 19Мерарийн хөвгүүд нь Махли, Муши нар юм. Тэд үеийн дагуу левичүүдийн ургууд билээ. 20Амрам нь авга эгч Иохебедыг өөрийн эхнэр болгон авсан. Тэр эмэгтэй түүнд Аарон болон Мосег төрүүлжээ. Амрам зуун гучин долоо насалжээ. 21Изхарын хөвгүүд нь Кора, Нефег, Зихри нар билээ. 22Уззиелийн хөвгүүд нь Мишаел, Елзафан, Ситри нар билээ. 23Аарон нь Амминадабын охин, Нахшоны дүү Елишебаг эхнэрээ болгон авсан. Тэр эмэгтэй түүнд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг төрүүлэв. 24Корагийн хөвгүүд нь Ассир, Елкана, Абиасаф нар юм. Тэд корачуудын ургууд билээ. 25Аароны хүү Елеазар нь Путиелийн охидын нэгийг эхнэр болгон авсан. Тэр эмэгтэй түүнд Финехасыг төрүүлсэн. Тэд ургуудынхаа ёсоор левичүүдийн эцгүүдийн гэрүүдийн тэргүүлэгчид билээ. 26“Израилийн хөвгүүдийг цэргийн эрэмбээр Египетийн газраас гарга” гэж ЭЗЭН Аарон, Мосе нарт айлдсан билээ. 27Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах талаар Египетийн хаан Фараонд хэлсэн хүмүүс бол Мосе, Аарон билээ.
28Египетийн нутагт ЭЗЭН Мосед айлдсан тэр өдөр 29ЭЗЭН Мосед хандан
—Би бол ЭЗЭН. Миний чамд айлдсан бүхнийг Египетийн хаан Фараонд хэл гэв. 30Гэвч Мосе ЭЗЭНий өмнө
—Үзэгтүн, би уран цэцэн ярьж чадахгүй. Намайг Фараон яаж сонсох билээ? гэж хэлэв.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy